Гэмт хэргийн улмаас 45.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 05

Цаг үеийн статистик мэдээллийн хувьд АТГ нь 2014 оны эхний хагас жилд нийт 377 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 303 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь 2013 оны мөн үетэй харьцуулахахд 31.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан гэв.Шийдвэрийг авч үзвэл 52 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 159 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзах санал гаргаэ 53 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шмйдвэрлэсэн бөгөөд 37 гомдол, мэдээллийг одоо шалгаж байгаа аж.Түүнээс гадна гэмт хэргийн улмаас 45.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 2.1 тэрбум төгрөгийн хохиролыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 15.1 тэрбум төгрөгийн эд зүйлсийг битүүмжлэн хамгаалж, анхан шатны шүүхээс 7.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргажээ.  Мөн энэ оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 365 үйлдэлтэй, 162 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм байна..

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top