Эрх мэдлээ хэтрүүлсэн ТЕГ-ын дарга Т.Батмагнайг албан тушаал бууруулах уу

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 04

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс мэдээлэл хийлээ.

Өндөр шатны буюу агентлагийн дарга нарыг томилоход хувийн ашиг сонирхлын зөрчил гарч байгаа талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир онцолсон. Хэд хэдэн агентлагийн дарга нарыг шалган зөрчил илрүүлж, холбогдох газруудад дүгнэлт хүргүүлсэн байна.

Тодруулбал, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нь уг албан тушаалд томилогдох шалгуур үзүүлэлтийг хангаагүй, нэг ангид хамт сурч төгссөн нэр бүхий этгээдүүдийг татварын байгууллагад томилсон зэрэг зөрчил илэрсэн байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс удирдах албан тушаалтанд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг гаргуулан ЗГХЭГ-т хүргүүлсэн байна.

Мөн Тагнуулын ерөнхий газрын даргаар Б.Ариунсанг томилохдоо Тагнуулын байгууллагын тухай хуулийг зөрчсөн. Уг албан тушалтан нь шалгуур үзүүлэлт, шаардлага хангаагүй томилогдсон. Мэдүүлгээ буруутай мэдүүлсэн, Авлига ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр албан тушаал бууруулах хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т танилцуулга хүргүүлжээ. ЗГХЭГ хэлэлцээд албан тушаал бууруулах эсэхийг хэлэлцэх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Elee(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Zuv zuv tun zuv

1  |  0
Top