Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр авилга авсан байж болох тухай “Их Монгол нэгдэл” ТББ-аас өнгөрсөн сард мэдээлэл хийж байсан. Сайд Н.Батбаярыг тус байгууллагын зүгээс Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар өгөөд байсан. Тодруулбал Замын үүд, хилийн боомт чиглэлд 20 тэрбумаар зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг 33 тэрбум болгон зардал нэмүүлсэн нь хууль бус хэмээн үзэж байсан.
Аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох асуудалд Н.Батбаяр сайд холбоотой. Замын үүд-Хилийн боомт чиглэлд тавьсан авто зам дээр ЗГ болон Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хариуцлагагүй хандсан. Замын үүд-Хилийн боомтыг өргөтгөн шинэчлэх 11 км авто замыг 20 тэрбум төгрөгөөр хийж болох юм байна гэсэн судалгааг гаргасан байдаг. Гэтэл Засгийн газар 33 тэрбум төгрөгөөр хийе гэсэн шийдвэр гаргаж Хятадын компанитай 31 тэрбумын гэрээг хийсэн байдаг. Энэ замаас 13 тэрбум төгрөг илүү төсөвлөсөн байсан нь АТГ-т Н.Батбаяр сайдыг шалгуулах үндэслэл болоод байсан.Мөн
Солонготын даваа-Халзанбүргэдэйн 100 км замыг 19.4 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Өвөрмонголын нэгэн компанитай гэрээ байгуулан ажилласан байдаг. Гэтэл эдийн засгийн хүндрэлээс болоод ажил 30 гаруй хувьтай зогссон байдаг. Ахиад тус замыг барихаар 2013 төсөвт суутгахдаа 37.2 тэрбум төгрөгөөр ажлыг нь гүйцэтгэх тогтоол гарсан байдаг. Төсөвт суутгасан мөнгөөр нь “Монроуд” ХХК гүйцэтгэхээр ажлаа эхэлсэн байдаг. Гэтэл долоо хоногийн дараа төсөвт өртөг 46 тэрбум болж өссөн нь мөн шалгуулах үндэслэл болж байгаа юм. Яагаад гэхээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын гарын үсэгтэй ЗГ-ын 124 дүгээр тогтоол дээр Солонготын даваа-Халзанбүргэдэйн 100 км зам бүтэнээрээ орж ирсэн байдаг. Өмнө нь Өвөрмонголын компани 30 гаруй хувьтай замаа тавьчихсан байсан.Энэ зам гэхэд 9 тэрбум илүү төсөвлөсөн байгаа.Ингээд энэ хоёр зам дээр дутсан 20 тэрбум төгрөгний асуудал дээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын оролцлоо байгаа хэмээн “Их Монгол нэгдэл” ТББ-аас мэдээлэл хийгээд байсан.
АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн МБА-ны дарга Б.Амарбатаас тодруулахад “Энэ асуудал шалгагдаж байгаа. Гэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хувьдаа мөнгө завшаагүй” гэсэн хариултыг өгсөн юм.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын гарын үсэгтэй ЗГ-ын 124 дүгээр тогтоол дээр төсөвт өртөг нь зөрсөн байгаа юм. Хэрвээ сайд Н.Батбаяр хувьдаа мөнгө завшаагүй бол төрийн ажилд дэндүү хайхрамжгүй хандсан гэсэн үг. Энэд ямар ч эдийн засгийн тооцоо судалгаа хийгээгүй баталсан. Мөн энэхүү хоёр замыг тавих асуудлыг нэг өдөр хэлэлцэж баталсан байдаг. Үүнээс харахад төсвийн мөнгийг хэрхэн царцуулж, тоглож байгаа нь харагдаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 8 )
dabarsan amitan be mongol ulsiig svirvvlehnee
Avilga avdaggui darga, said baina uu. Heleed uguuch.
Luivarchid davarch bna
boo moogoo hiih l tolgoitoidogoo
Yamarch tootsoo cudalgaagui cetgelgui iim balai uragshgui muuhai caidiin hereg alga. Dald orvol taarana
хөгжлийн сайд батбаяр цагаан сараар яаж тансаглаж байлаа. яамных нь хурган дарга нар бүгд ланд 200 унаж, нэгнийх нь жолооч хүртэл тэнгисийн цаадах макс-ийн барилгаас унасан төмөрт амь насаа алдсан. ингэхээр урагшгүй сайдын алхам бүрт улсын хөрөнгө үрэгдэж, улс орныг хөгжүүлэх биш мөхөөх яам болжээ. гудамж төслөөс мөнгө батбаярыг огцруулах хэрэгтэй. дээр нь ял шийтгэж, хорих хэрэгтэй. жолоочийн амь насанд тэр мөн буруутай.
ene batbayar haravaas tegej l taaraa. mangar amitan
ene haravaas tegej l taaraa