“Ундраа” хүүхдийн зусланд амарч байсан хүүхдүүд өчигдөр хоолны хордлого авчээ. “Хандайт” хүүхдийн зуслангаас цааш 3 кмын зайд орших уулын өвөрт байрлалтай тус зуслангийн хордлого авсан хүүхдүүд түргэн тусламжийн машинаар хотын эмнэлэгүүдэд хүргэгдсэн байна. Ингээд хордлого авсан 30 гаруй хүүхэд түргэнээр иржээ. Тэдний 10 хүүхдийн бие гэнэт муудсан байна.
Хордлогод орсон хүүхдүүдийн эцэг, эх уг хэрэгт зуслангийн удирдлагуудыг буруутгаж байна. Тэд тухайн өдөр хүүхдүүдэд ямар хоол өгсөн, ариун цэврийн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хоол хүнсээ бэлтгэсэн эсэхийг шалгуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан аж. Эцэг, эхчүүд гомдолтой байгаа бөгөөд тус зуслангийн удирдлагуудтай хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 3 )
baliar baba gadnaa jorlontoi ger horoolloos ylgagdaj bga gants um ni baigali. naad heden ylzarsan baishinguuda togs bolgood daraa ni unee nemehed buruudah um bhguishde. naad hotsrogdson baishind chin odoogin une ni ihedsen bga shu shunaltanguuda!
mongolchuud evtei baihdaa huchtei
Jil jil bolxiimaa ugasa muxai boxir noxtsold xiidgiisht