Спортын сэтгүүлчид жил бүрийн долдугаар сарын 02-ны өдрийг мэргэжлийн өдөр болгон тэмдэглэх болсон.Монголын сэтгүүлчид ч мөн энэ өдрийг тэмдэглэн, спортоор өрсөлдөж өнгөрүүллээ. Спортын сэтгүүлчид өчигдөр /VII.02/ хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, ДАШТ-д дэмжиж буй багийнхаа хөгжөөн дэмжигчдээр баг бүрдүүлэн өрсөлдсөн бөгөөд 80 орчим сэтгүүлч өрсөлдсөн тус тэмцээнд “Аргентин”-ы шигшээ багийг дэмжигчдийн “Аргентин” баг тэргүүлж, “Англи” баг мөнгө, “Голланд” баг хүрэл медаль хүртжээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, МҮОНТВ-ийн спортын нэвтрүүлгийн албаны хамтран зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )