А.Энхтуул их мастерын болзол хангажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 03

Шатрын олон улсын мастер А.Энхтуул их мастер цолны болзол биелүүлсэн байна. Тэрээр Их мастерын гурван баллтай болж, рейтинг нь 2300 хүрсэн тул Монголын гурав дахь эмэгтэй Их мастерын болзол хангажээ.

А.Энхтуулын цолыг ирэх наймдугаар сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулснаар манай улс эмэгтэй гурван их мастертай болно. Манай улс Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг гэсэн хоёр эмэгтэй их мастертай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu