БНАСАУ-ын ардын арми дахин хоёр ч ойрын тусгалт пуужин туршжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт холын тусгалт баластик пуужин хөөргөж, олон улсад түгшүүр зарлаад байв.Сүүлд хөөргөсөн ойрын тусгалт пуужингууд Хойд Солонгосын зүүн эргээс 180 км-ийн зайд далайд унасан гэж Өмнөд Солонгосын цэргийн шинжээчид мэдэгджээ. Ойрын өдрүүдэд Азийн тэргүүлэгч орнуудын батлан хамгаалахын салбар нэлээд хөдөлгөөнтэй байна. Тодруулбал, Япон улс эргийн хамгаалалтаа шинэчилж, цэргийн хүчээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэний дараа Хятадын ерөнхийлөгч Си Жинпинь Өмнөд Солонгост айлчилсан юм. Яг энэ үеэр Пхеньян хоёр ч ойрын тусгалт пуужин хөөргөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )