Агаарын бохирдлоос болж дэлхийд 1,6 сая хүн өвчилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 03

Агаарын бохирдлын нөлөөгөөр дэлхийд жил бүр 1.6 сая хүн амьсгалын замын өвчнөөр нас бардаг гэсэн судалгаа байна. Харин нийслэлийн агаарын бохирдол нь цөлийн шар тоос, битүүмжлээгүй эвдэрсэн зам, халцарсан хөрс, мод ургамлын хомсдол, зуухны утаа, тортог, цахилгаан станцууд, машинаас үүдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн 175 мянга гаруй айл өрх өвлийн улиралд дан нүүрс, мод түлж байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байгаа юм.  Дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 2.7 хувийг агаарын бохирдлын улмаас үүдэлтэй өвчин эзэлж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа харуулж байна. Харин манай нийслэлийн агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж буйг Дэлхийн банкнаас бүтэн жилийн турш судалжээ.

Энэ судалгаагаар хотын оршин суугчдын тоосонцорт өртөж буй жилийн дундаж хэмжээ агаарын чанарын үндэсний стандартаас 10 дахин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилтот шаардлагаас 6-7 дахин их гарсан байна. Мөн нийслэлийн иргэд амьсгалын замын эрхтний өвчлөлөөр өвчлөх эрсдэл жилээс жилд нэмэгдэж байна гэжээ. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын эрхтний өвчлөл нийт өвчлөлийн 23-24 хувийг эзэлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top