Хүний мэдрэлийн систем гэмтээгүй байсан цагт бие махбодь маш сайн ажиллагаатай байдаг, ер нь тархи болон гар хөл, бусад нэн чухал эрхтнүүд маань өөр хоорондоо нягт холбоотой гэдгийг бид бүгд мэднэ. Гэтэл бүх амьд организм тиймгүй бололтой. "Зомби" чадвартай зарим нэг амьтныг танилцуулъя.
Могойн тасарсан толгой үхэхийг хүсэхгүйгээр үл барам ойртсон болгоныг хазахаар завдаж байгааг харав уу?

Могойн толгойн 2 талд дулааныг мэдэрдэг бяцхан нүх бий. Эдгээр нь могой үхсэний дараа ч хэдэн цагийн турш аюулыг мэдэрч дохио өгөх чадвартай. Өөрөөр хэлбэл могой зомби стилээр биеэ хамгаалж байна гэсэн үг.
Түүнчлэн могойн хор удаан хугацаагаар аюулт чанараа хадгалсаар байдаг тул үхсэн могойг зайлуулахдаа шүднээс нь тун болгоомжлох хэрэгтэй.
Хэрэв та гаж хоолонд дуртай бол Солонгосын "саннакчи" гэж нэрлэгддэг хоолыг идээд үзээрэй. Энэ бол таваг дотроос чинь зугтааж явчих гээд байгаа наймаалжны арваганасан хөлнүүд юм. Түүнийг янз бүрийн хольц, соустай иддэг.
Бидний гарыг тархи маань удирдаж байдаг. Харин наймаалжны төв мэдрэлийн системийн ихэнх нейронууд тэмтрүүлдээ байдаг. Мөн энэ тэмтрүүлүүд мэдээллийг өөрсдөө олж боловсруулах чадвартай гэнэ.
Жич: "саннакчи" бол тун аюултай зоог бөгөөд жил бүр 6 орчим хүн наймаалжны тэмтрүүлд “боомилогдон” хахаж...Энд дарж цааш үзнэ


Сэтгэгдэл ( 0 )