Борооны дараах нууртай байр

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 02

Баянзүрх дүүргийн 7-р хороо 15 дугаар хороолол 38-а байрны урдуур бороо их хэмжээгээр орсны улмаас тогтонг ус үүсчээ.Тогтсон усан дотор хүүхдүүд гүйлдэж тоголсноор элдвийн халдварт өвчнөөр өвчлөх болсон тухай байрны оршин суугч нар ярьж байна.Мөн тухайн байрны оршин суугчдын машин тэрэг зогсоолд зогсох бэрх болсон ба техник сэлбэг нь эвдэрч зэвэрхэд хүрчээ.Зун төдийгүй өвөл цасны хунгар үүсч иргэдэд оршин суухад хүндрэлтэй асуудал их гэж тус байрны оршин суугчид ярилаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Замын олигтой инженертэй болмоор юмаа(202.55.191.76) 2025 оны 03 сарын 13

Зөвлөх инженер ч гэх шиг гавьяат инженер ч гэх замын тэргүүний ажилтан ч гэх хоосон толгой хонгионуудаас салж байж л аятайхан замтай болно. Замынхаан ичиг ичиг ийм зам тавьчихаад том том юм ярихаасаа ичиж амьдар

1  |  0
Замын олигтой инженертэй болмоор юмаа(202.55.191.76) 2025 оны 03 сарын 13

Үүнийг уг нь Нарны замын ус зайлуулах хоолой шиг хоолой тавиад шийдчих боломжтой даанч манай замын компаниудад замын инженер байхгүй шүү дээ зүгээр инженер мундаг гэсэн цаастай худал ярьсан мэдлэггүй новшнууд их болсон нь харагдаж байна даа. Замын инженерийг тавьсан замаар нь дүгнэдэг

1  |  0
Top