”Хүннү Эйр”-ийн онгоцны хөдөлгүүрийн маслын даралт унаж дүүрэн хүнтэй ослын буулт хийжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 02

ИНЕГ-ын Даргын түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэн сүүлийн өдрүүдэд нилээд барцад ихтэй явна. Саяхан даа, байгууллагын дарга нар маань “шилдэг агентлаг” болох гэж татвар төлөгчдийн мөнгийг хулгайгаар зарж байж тэр дундаас ИНЕГ 2-р байрт шалгарсаны үрээр одоо АТГ-т шалгагдаж байна. УИХ-ын индэр дээрээс Ерөнхий Сайд эдгээр дарга нарын асуудлыг шалгаад “илэрвэл” хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Шилдэг нэрээ шал дордуулж суугаа түр орлон гүйцэтгэгч маань хичнээн “хичээвч” энэ том байгууллагыг удирдан авч явах туршлагагүй, бодлогогүй нэгэн болтой. Өнгөрсөн баасан гаригт буюу 6 дугаар сарын 27-ны өдөр “Fly Adventure” компанийн эзэмшдэг “Bekas X32” маягийн JU9090 дугаартай хөнгөн онгоц УБ-ын районд Хүрхрээ, Баянзүрхийн ам орчимд нислэг хийх явцад 13.38-д хөөрөхдөө нисгэгч нь хүмүүсийн хэлдгээр “маш бүдүүлэг” алдаа гаргаж  /нисгэгч нь хаалгаа дутуу түгжсэнээс/, уг онгоцны далавчийг хугалан бусад эд ангийг гэмтээжээ. Нисэхийн мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар бол энэ онгоц дахин босч ирэхээсээ өнгөрчээ. Азаар хүний амь эрсдээгүй байна. ИНЕГ-ын бүртгэлтэй онгоцны жагсаалтаас энэхүү эвдэрсэн онгоц бүрмөсөн хасагдаж байна гэсэн үг. Гэтэл энэ үеэр түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэн Солонгос улсад хувийн ажлаар явж таарсан байх юм. Амралтын өдрүүд таарсан учраас энэ хэргийн талаар Зам, тээврийн Сайддаа яг юу болоод өнгөрсөн талаар хэлэлгүй “тас нуужээ”. Украйн улсад үйлдвэрлэсэн хүн тээвэрлэх болон хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж болох энэ онгоц Монгол улсад хоёрхон ширхэг байсны нэг нь мөн ийм замаар эвдэрсэн байна. Ингээд манай улс ийм төрлийн онгоцгүй болжээ. Илжиг модондоо хударгандаа гэдгээр байдал намжаагүй байтал хоёр ч хонолгүй дахин ноцтой асуудал гарсан байна. 6 дугаар сарын 30-ны өдөр “Хүннү Эйр” компанийн Фоккер-50 онгоц УБ-Ховд-УБ чиглэлд дүүрэн хүнтэй нислэг үйлдэж яваад замдаа хөдөлгүүрийн маслын даралт унаснаас болж хөдөлгүүрээ хянах болцоогүйгээс Завхан аймгийн нисэх буудалд маш түргэн “ослын буулт” хийж амжив. Гай болоход улсын маань төрийн түшээ гишүүн М.Зоригт уг онгоцонд сууж явж таарч. Сүхбаатараас УБ чиглэлд явж байсан Зорчигч тээврийн автобус саяхан онхолдож, олон хүний амь нас үрэгдсэн зовлонг гишүүн маань “өөрийн биеэр” үзэх шахжээ. Багтартлаа уурласан гишүүн маань Зам тээврийн Сайд А.Гансүх рүү залган, “Чи энэ нисэхийхнийгээ ажлыг нь хийлгээч” гэж уурлах гомдохын наахнуур хашгирчээ. Удалгүй гишүүнийг УБ-аас тусгай онгоц нисч ирээд аваад явсан байна. Үлдэж хоцорсон зорчигчид учрыг нь ололгүй амьд үлдсэндээ ханцуйндаа залбиран баярлан үлдэцгээсэн байна. Нисэхийнхэн үнэнийг тас нуусан ч хэвлэл, мэдээлэлийн энэ их эрчтэй хөгжлөөс харин ч нууж чадсангүй ээ. Тэд “үнэн”-ийг мэдээлэхээс айцгааж байна. Хөдөлгүүрийн маслын даралт унасныг автомашинтай адилтган зүгээр л “хянах самбар” ажиллаагүй хэмээн мэдээлэв. Иймэрхүү худал мэдээллүүдийг өнөөдрөөс хүчтэй цацах боллоо.

Их хүсээд байгаа хүнд Төрийн тамга бүү атгуул гэж өвгөд дээдэс сургадаг. Монгол улсын Ерөнхий Сайд аа, агаарын тээврийн салбарын хариуцлагагүйн уршиг хүний амиар төлж байж дуусдаг хуультай энэ салбарын тамгыг түр атгуулсан “түр орлон” гүйцэтгэгч Т.Лхагвасүрэн таны толгойг тань нэгмөр цусдах нь байна шүү гэдгийг хөдлөшгүй баримтаар сонордуулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Khaan(112.72.11.110) 2025 оны 03 сарын 13

Hunny air comfani ajilchd ajiltanguud n gej dandaa arhidaj showdaj bdag um bilee. Billet iin Kasni hvmvvs n buun showchid . Hariltsagch nartaigaa hvrtel arhidag um bilee . Manai naiz ted nariig arhiduulj hahuuldsan shuu. Vnen durtai um bilee dee .

1  |  0
MIAT(103.26.193.13) 2025 оны 03 сарын 13

AYAYAYAYA. UNEHEER ZUV BICHSEN BAINA. INEG-IIN DARGA HUN GEDEG CHIN LAV LHAGVASUREN BISHEE. YMAA ERUUSUU NUUJ HAAJ BOLDOGGUI YM AA MINII DUU?

1  |  0
нисэхийнхэн(103.26.193.11) 2025 оны 03 сарын 13

Муу ёрлосон новшнууд юмаа мэдэж байж бичиж ёстой тэгээсэй гээд залбираад суугаа өмхий амтангууд ичмээр юмаа. Ослын буулт гэдэг чинь шал өөр ойлголт ослоос урьдчилан сэргийлэх гэдэг ойлголт бас өөр ойлголт ослын буултын дараа онгоц юм уу зорчигч гэмтсэн эсвэл эвдэрсэн байдаг юм. Ослын буулт гэж хэлчихэнэ гээд ослоос урьдчилан сэргийлж бас болохгүй нь ээ сонин гарууд байх юмаа. Автобусны осол бол осол шүү дээ тэнэгүүдээ. Тэр ганц хүний суудалтай онгоц нисээгүй нисэх гэж явж байгаад л салхинд цохиулсан Лхагвасүрэн хаалгыг нь хаахыг харж хэлж байх ёстой юм уу ойлгосонгүй

1  |  0
NISGEGCH(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

HYANAH SAMBAR AJILLAHAA BOLINO GEDEG TSAHILGAAN BAIHGUIGEES BUH MEDEELEL AVCH CHADAHAA BAINA GESEN UG, ONDOR SALHINII HURD, CHIGLEL GEH MET, TEGEHEER HYANAH SAMBAR NI AJILLAHAA BOLISON YAMAR CH MEDEELELGUIGEER ONDOR UULIIN BUSED ONGOTS BUUNA GEDEG HUDLAA BHOO, MASLIIN DARALT UNASAN NI ZOV

1  |  0
ШУДАРГА БАЙ(103.26.193.15) 2025 оны 03 сарын 13

ЕР НЬ ЭНЭ БАЙГУУЛЛАГЫГ АЛТАНХУЯГ БИЕ ДААГЧ ДАВААСҮРЭН БОЛОРЧУЛУУН ГАНБААТАР НАРТ ӨГСӨНӨӨС ХОЙШ ИХ Л ХЭЦҮҮ БАЙГАА ДАА ХӨРӨНГӨ МӨНГИЙГ БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ЖУРМАА ҮЛ ТООН ЗАРЦУУЛАХ НЬ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ГАЗАР БОЛЖЭЭ ӨМНӨХ ДАРГА БАТМӨНХ ЦЭВЭР ХҮН БАЙГААГҮЙ ГЭДЭГ ГЭХДЭЭ ӨНӨӨГИЙН ДАРГЫН ОРОНЦОГНУУДЫН ДЭРГЭД БОЛ ДАРГА БАЙСАН ГЭЖ ЭНЭ САЛБАРЫНХАН БҮГД ЯРИХ БОЛЛОО САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА НЭРГҮЙ ГЭЖ НӨХӨР НЬ ӨӨРИЙНХӨӨ ХҮҮХДИЙГ 54000 ДОЛЛАР БУЮУ 100 САЯ ТӨГРӨГӨӨР НИСЭХИЙН БУС МЭРГЭЖЛЭЭР ГАДААД СУРГУУЛЬД ЯВУУЛ ЭНЭ ГАЗРЫН ХӨРӨНГӨӨР ТОГЛОЖ СУУНА ХУУЛЬ ГЭДЭГ БАЙДАГ ГЭДГИЙГ ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮСТ ҮЗҮҮЛЭх ЦАГ НЬ ОЛЖЭЭ . БАЙГУУЛЛАГЫН ЗАРДАЛ ХЭМНЭН МӨНГӨГҮЙ ГЭСЭН АТЛАА 100 САЯАР ТОГЛООД ХҮЧТЭЙ Л ХҮН БАЙНА ДАА ААВЫН ХААЛГА Ч ХОЛ БИШ Л БАЙНА ДАА ТӨР ТҮМЭН НҮДТЭЙ МЭДЭГДЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ

1  |  0
харэнлд(202.55.191.78) 2025 оны 03 сарын 13

Ямар ч байсан маслын даралт унаагүй. Энэ худлаа мэдээлэл байна.

1  |  0
Top