Амьтанд хайртай залуусын “Азтай савар” төрийн бус байгууллагынханд солонгос ресторан нохойн мах зарж байна гэсэн мэдээлэл иржээ. Тус байгууллагынхан мэдээллийн дагуу буюу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Уртцагаан худалдаа үйлчилгээний төвийн 8 дугаар корпусын хоёр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Пхеньян” хоолны газарт хяналт шалгалт хийхэд нохойн мах хэрэглэж байсныг тогтоожээ.
“Эм би Тэмүүлэл” хэмээх компанийн тус хоолны газарт 7.2 кг нохойн мах илэрчээ. Иймд Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэсийнхэн нохойн махыг устгаж, тус рестораны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон Мөн холбогдох хуулийн заалтын дагуу 960.000 төгрөгийн торгууль ногдуулж, шийтгэврийн арга хэмжээ авчээ.
Ер нь сүүлийн жилүүдэд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хятад болон солонгос ресторанууд нохойн махаар хоол хийх тохиолдол цөөнгүй гараад байна. Түүгээр ч барахгүй нохой устгагчид хятад, солонгос хоолны ...Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 1 )
Odoo l medej bga um uu. Ed nar nohoi bitgii hel muurin mah heregledeg shuu dee.hyatad hoolni gazruud.