Ховд аймгаас Улаанбаатар руу нисч байсан “Хүннү эйр” компанийн онгоц Улиастайд уржигдар техникийн буулт хийжээ. Тус компанийн “Foker F50” онгоцны хянах самбар гэнэт ажиллалаагүй болсноос ийнхүү буулт хийсэн байна.
Энэ талаар “Хүннү эйр” компанийн эх сурвалж “Энэхүү буулт нь ослын буулт биш юм. Онгоцны хянах самбарын хэвийн үйл ажиллагаанд асуудал үүссэн учраас хоёр цаг орчим техникийн буулт хийхээс өөр аргагүй байсан. Энэ хооронд зорчигчдийн тав тух алдагдаагүй” гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 2 )
ugaasaa butexgui ee. dandaa tegej bdag yum
zorchigdiig mangar gej boddog yumuu.setgel zuin huvid hetsuu l baigaa sh dee.