09.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт хотын захиргаа Японы “Мицубиши моторс” компаниас 100 хувь цахилгаанаар ажилладаг гурван машиныг танилцуулж, турших уулзалт болно.
09.00 цагаас ЭХЭМҮТ-ийн захиргааны байрны 4 давхрын хурлын зааланд Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. ЭХЭМҮТ , Лос-Анжелесийн хүүхдийн эмнэлэгтэй хамтран “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын зохион байгуулна. Хуралд УИХ-ын гишүүн С. Оюун, Эрүүл Мэндийн дэд сайд Ж. Амарсанаа , АНУ болон бусад улсын элчин сайдын төлөөлөгчид оролцоно.
09.00 цагаас МҮХАҮТ дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимтай хамтран Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол Улс – ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2014” сэдэвт уулзалт энэ сарын 2-3-нд болно. 7 сарын 2-нд 09.00-17.00 цаг хүртэл, 7 сарын 3-нд 9.30-12.00 цаг хүртэл тус тус болно.
10.00 цагаас Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл сурталчилгааны төвд /Улаанбаатар банкны шилэн өндрийн баруун хойд талын хаалга/ “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа”-г нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын оюутны холбоо хамтран бэлтгэж байна.
11.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд НЗДТГ, Монголын Балетын хөгжил сантай хамран зохион байгуулж байгаа “Modern of Night” тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд МУГЖ Д.Алтанхуяг, “Бостон балет” компанийн гоцлоочдын хамтаар оролцоно.
11.00 цагаас ШӨХТГ-ын зааланд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс өнгөрсөн 6 сард хийсэн томоохон ажлуудаасаа олон нийтэд мэдээлэх болно.
11:00 цагаас Сүхбаатар дүүргийн14 дүгээр хороонд хэрэгжүүлж байгаа Загвар хороо төслийн хүрээнд Иргэдийн бүлгээс хогийн цэгийг устгаж шинээр байгуулсан тохижилтын ажлын нээлт болно.
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагаас
“Монголын урчуудын эвлэлийн хорооноос” санхүүгийн тайланд аудитын шалгалтаар илэрсэн ноцтой зөрчилын талаар мэдээлнэ.
11:30 цагаас
Х.Баттулга гишүүнийг Үндсэн хуулийн цэцэд өгөх талаар иргэн А.Гантамир хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:30 цагаас
“Гал үндэстэн” холбооноос Ц.Мөнхбаяр нарын өмгөөлөгчид гадны нөлөөтэйгөөр шүүх хуралд орж чадаагүй талаар мэдээлэл хийнэ

Сэтгэгдэл ( 0 )