Туул голын сав газрын хамгаалалтын захиргаанаас, Туул голын хамгаалалтын зурваст ахуйн болон барилгын хог хаягдалаа хаяж, машин тэргээ угааж буй үйлдлийг таслан зогсоохоор өнгөрсөн сарын 10-наас эхлэн энэ сарын 10 хүртэлх хугацаанд шөнийн эргүүл хийн ажиллажээ. Энэ хугацаанд Нийслэлийн цагдаагийн газараас Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст зөрчил гаргасан ААН болон тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хариуцлага хүлээлгэх, зарим зам гарцыг хаах тухай албан шаардлагыг хүргүүлсэн байна.Цаашид голд барилгын болон ахуйн хог хаяж буй иргэдэд байнгын хяналт тавин ажиллахаас гадна голд автомашинаа угаасан жолоочдын жолоодох эрхийг хасч, 720 мянган төгрөгийн торгууль оногдуулах гэнэ.

Сэтгэгдэл ( 4 )
gantshan zuv shiidver bna oird mongold garsan!
Энэ шийдвэрийг хэн гаргаваа. Овоо ухаантай юм гээч хөөе...Үүнийг эртхэн санахгүй даанч яавдаа. Кккк... Харин хог асгаж байгаа этгээдүүдийг 720 мянга биш 7,2 саяаар торгох хэрэгтэй. Шийдвэр ч яахав гарчээ. Харин гүйцэтгэл нь юу болдог болдоо... Монголын хууль... хэд хоног билээ. Хяналтыг маш сайн тавих шаардлагатай бол уу.
Mash zuv shiidver bna.
zuv deer n hog hayaj bgaa novshnuudiig 72000 tugruguur torgoh heregtei