Амьд малын худалдааг Эмээлт захад төвлөрүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 01

Жил бүр үндэсний их баяр наадмыг угтан хөдөө орон нутгийн иргэд хотын ойролцоо ирж малаа зарж борлуулдаг. Баруун аймгуудаас туугдаж болон ачигдаж ирсэн малыг хуучин 22 товчооноос цааш зам дагуу зарж борлуулсаар арваад жил өнгөрчээ.  Иргэд ийнхүү хэсэг хэсгээрээ малаа борлуулах нь олон сөрөг үр дагаврыг дагуулж байлаа. Замын хөдөлгөөнд саад учруулах, орчны бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангалтгүй, хэв журмын зөрчил гээд л.

Харин өнгөрсөн долоо хоногоос малын худалдааг СХД-ийн Засаг даргын захирамжаар “МИК Эмээлт” ХХК-ийн хашаанд төвлөрүүлэн "Эмээлт" амьд малын худалдаа, захыг нээлээ. Машины зогсоол, малын хашаа, усалгааны цэг, мал төхөөрөх хэсэг, хогийн цэг, агуулах, мал эмнэлэг, хоолны газар зэргээр энд худалдаа эрхлэгчдэд шаардлагатай бүхий л асуудлыг цогцоор нь шийдсэн байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top