Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу явж байсан “Дайчин сүх” компанийн орон нутгийн нийтийн тээврийн автобус Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт онхолдож, зургаан хүн нас баран, олон хүн гэмтсэн хэрэг гарсан.
Сэжигтнээр саатуулагдсан С.Болдбаатар “Дайчин сүх” компанид ээлжийн жолоочоор ажилд орохоосоо өмнө “Тэнүүн огоо” ХХК-д автобусны жолооч хийдэг байсан байна. Өмнө нь “Тэнүүн Огоо” ХХК-д ажиллаж байхдаа зам тээврийн осол хэрэгт холбогдож, хүний биед гэмтэл учруулан ажлаасаа гарсан байна. Тухайн үед С.Болдбаатар автобусныхаа хаалгыг хаалгүй аажуухан явж байсан аж. Энэ үед хохирогч С буух гэж байгаад чирэгдэн унаж гараа хугалжээ.
Уг осол гаргасан С.Болдбаатарт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс бусдад учруулсан хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан жолоо барих эрхийг нь хасахгүйгээр 960 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм байна.

Сэтгэгдэл ( 2 )
Niitiin teevriin jolooch nar gej estoi mal shig humuus bdag yum blee
Huue eniig bichsen setguulch nertei malaa osol gargaj uzeegui jolooch hna bna erguu dagzaa bicheh yumaa olj yadaad bga bol elbegdorj nyamdorj ntriinhee bugsiig uhaach