МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ ТАНАА
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, Монгол Улсын иргэн Халтмаагийн Баттулга миний бие Үндсэн хуулийн зүйлийн 17 дугаар зүйлийн 1.4, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.3, 14.2-т заасан Монголын ард түмний эрх ашиг, эх орон, үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэх үүрэг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн албан тушаалтанд гомдол гаргах эрхийнхээ дагуу Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээний хэд хэдэн шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргахаар завдаж байгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд анхааруулах зорилгоор журмын нөхөр, нэг танхимд хамт ажиллаж байсан сайд танд энэхүү захидлыг илгээж байна.
Сүүлийн өдрүүдэд УИХ болон Засгийн газраас Монгол Улсын ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг сулруулах, хортойгоор нөлөөлөх, нэн аюултай үр дагавар авчрах хэд хэдэн шийдвэрүүдийг батлан гаргахаар завдаж байна.
Үүнд:
1. Харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах;
2. Уул уурхайн орд газруудаас хятадын хил рүү түүхий эд зөөхдөө гурван чиглэлээр мухар төмөр замыг нарийн царигаар тавих;
3. ”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг Монголд байгуулахыг зөвшөөрөх;
4. Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын иргэдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах зэрэг шийдвэрүүд болно.
Нэг. Монголын харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах нь МУ-ын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Дэлхийн олон оронд дээрх компаниуд харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан мэдээллийн хяналт тогтоохыг оролдсон асуудалд хутгалдаж байжээ. Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран, Энэтхэг, Норвеги зэрэг орнууд “ZTE”-ийн төхөөрөмжийг энэ шалтгаанаар хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж байв. АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо “Huawei, ZTE хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна” гэж албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Герман, Австрали улсуудад ч бас ийм шийдвэр гаргасан байх юм. Гэтэл Монгол Улсын холбоо мэдээллийн салбар технологийн хувьд БНХАУ-ын ZTE, Huawei компаниудаас бүрэн хараат байна. Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком, Скайтел, Жи мобайл, Railcom, Skynet, Mobinet, Magicnet, Citinet, Сансарнет, Micom, Univision зэрэг компаниуд бүгд дээрх хоёр компанийн техник хэрэгсэл, програм хангамжийг ашиглаж байгаагаас манай улсын мэдээллийн аюулгүй байдал эрсдэлд оржээ гэж дүгнэж болохоор байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.1.8-д “Мэдээллийн аюулгүй байдлын орчин үеийн дэвшилтэт, өртөг багатай шийдлийг зөвхөн эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр сонгон ашиглана. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр түвшинд бэлтгэгдэж, итгэмжлэгдсэн үндэсний мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ.” гэж заасантай нийцэхгүй байна.
Хоёр. Төмөр замыг нарийн царигаар тавибал МУ-ын Үндэсний аюулгүй байдалд ямар хохирол авчрах вэ? Ганц Монгол гэлтгүй БНХАУ-тай хил залгадаг Мъянмар, Вьетнам, Лаос, Киргиз, Казахстан улсууд төмөр замын царигийн асуудлаар яагаад өөрсдийн бие даасан бодлого баримталдаг вэ? БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг олон улсуудаас зөвхөн БНАСАУ л 1435 мм-ийн цариг буюу хятадын стандартыг баримталдаг. Харин бусад хил залгаа улсууд нь төмөр замын царигаа зориуд бүгд өөр стандарттай байлгахаар төрийн бодлого гаргаж, хэрэгжүүлжээ. Гэтэл таны ард байгаа улс төр-бизнесийн нам дамнасан бүлэглэл энэ баримтыг зориуд гуйвуулж “хятадын эргэн тойронд, бүр дэлхий даяараа 1435 мм-ийн нарийн царигийн стандартыг баримталдаг, үүнээс айх аюул огтхон ч байхгүй” гэх суртал нэвтрүүлгийг асар өндөр зардалтайгаар, удаан хугацаагаар явуулж ирсэн. Хятадын хөрш дээр дурдсан улс орнууд бүгд л хятадтай эдийн засгийн сайн харилцаатай байх, хятадын аврага зах зээлээс боломжоороо өгөөж хүртэх эрмэлзэлтэй. Гэтэл яагаад хятадын төмөр замын царигийг бус өөр өөрсдийн стандартын царигийг хилийн худалдаандаа ашиглаж байгаа юм бол. Казахстан улс богино хугацаанд хятадтай нарийн царигийн төмөр замаар худалдаа хийж үзээд, удалгүй больж, өргөн царигаа баримтлах болсон. Монголоос бусад хятадын хөрш улсуудын бизнес, улс төрийн орчинд хил дээр дугуй солих, шилжүүлэн ачихад зарцуулагдах 3 долларын талаар тооцсон л байж таараа. Гэтэл зөвхөн Монголд л энэ зардлыг учиргүй дөвийлгөн, энэ зардлыг гаргачихвал Монголын эдийн засаг сүйрч, үгүйрэх гэж байгаа юм шиг сүржигнэн сурталдаж, “3 доллар хэмнэх” нэрээр гадны эрх ашгийг тулгах гэж оролдсоор ирлээ. Хэрэв УИХ, Засгийн газраас төмөр замыг нарийн царигаар тавих тухай шийдвэр гаргавал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна.” гэж заасныг зөрчихөөр байна. Нарийн төмөр замын стандартыг нэвтрүүлснээр хэт хараат байдал шууд үүсэх эрсдэл байгааг БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг улсууд тооцож өөрсдийн стандартыг баримталж ирснийг дахин сануулъя. Үндэстэн гэж байхын утга учир нь өнөө, маргаашийн хэдэн зоосны хожоо биш, өнө уртдаа тусгаар байдал, хөгжил цэцэглэлтээ хадгалахад оршдог. Нарийн царигийн төмөр замтай болсноор эдийн засгийн удирдлагын хувьд бид бүрэн хамааралд орно гэдэг бол ямар ч хэтрүүлэггүй бодит зүйл. Бэлээхэн жишээ нь БНАСАУ байна. Өнөөдөр хятад, хойд солонгосын хооронд төмөр замын царигийн зөрүү байхгүй, үр дүнд нь эдийн засаг нь хятадаас 92 хувь хамааралтай, үүнийгээ дагаад улс төр нь ч хараат байдалтай болсон байх магадлал, шинж тэмдэг бий. Гео стратегич Параг Ханна “Хятад монголыг эзлэхгүй ээ. Зүгээр л худалдаад авчихна. Одоо колонийг эзлэх бус улсуудыг худалдаад л авчихдаг болсон шүү дээ” гэж дурдсаныг би сануулмаар байна. Энэ үг биелэхэд ойрхон байгаа. Засгийн газар мөнгөний гачаалд орсон, эдийн засгийг удирдаж чадаагүй гэмээ цайруулах, түр ч болтугай аргацаахын тулд урьдчилгаа төлбөр, зээл авах байдлаар нарийн төмөр замын асуудлыг шийдвэрлэж, үр дүнд нь Монголын эдийн засаг гадны бүрэн хяналтад орох гэж байна. Миний онцгойлон анхааруулах гээд байгаа зүйл бол нарийн царигийн төмөр зам тавьснаар “шилжүүлэн ачих зардлыг хэмнэнэ” гээд байсан хүмүүс одоо болохоор “шилжүүлэн ачих байгууламжийг” нутгийн гүнд байгуулах талаар ярьж байгаа явдал. Монгол Улсын хил дээр бус нутгийн гүнд Хөөт, Сайншанд, Ухаа худагт “шилжүүлэн ачих байгууламж”-ийг барих гэж байгаа нь бусдын сонирхлыг эх нутгийнхаа хэвлий рүү тулгаад байгаагаас өөрцгүй, хачирхалтай бодлого юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.4-д “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ”, мөн 3.2.1.4-д “Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ” гэж заасны дагуу төмөр замын бодлогын асуудалд хандах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, МУ Төмөр замын талаар ямар төрийн бодлого баримтлах үндэслэл, шаардлагыг энэхүү үзэл баримтлалын заалтад тодорхой оруулсан байна. Түүнчлэн УИХ-аас 2010 онд баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод “Монгол Улс төмөр замын нэгдмэл сүлжээтэй байна” гэж заасан. Эдгээр хууль тогтоомжийг төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэхдээ хатуу баримтлах шаардлагатай.
Гурав. ”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг монголд байгуулахыг зөвшөөрөх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Ийм шийдвэр гаргах нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэж заасныг шууд зөрчихөөр байна. Үүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3.1-д “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, урт хугацааны өсөлт хөгжлийг дэмжих эрүүл, тогтвортой, сахилга баттай санхүүгийн салбарыг төлөвшүүлнэ” гэж заасантай нийцэхгүй шийдвэр болно. Учир нь “Банк оф Чайна” Bank of China” (Bank of China) бол Хятадын төрийн өмчит дөрвөн банкны нэг. Зөвхөн 2013 оны цэвэр ашиг нь 63 тэрбум ам.доллар болсон. Монгол Улсын ДНБ-ний хэмжээ 10 тэрбум ам.доллар орчим байгаа. Тэгэхээр дээр дурдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т заасан заалт зөрчигдөх нөхцөл илт харагдаж байгаа юм. Монгол Улсын арилжааны 13 банкны нэг жилийн цэвэр ашиг нийлээд 150 сая ам.доллар хүрэхгүй байгаа нөхцөлд зах зээлийн сонирхлоос өөр зүйл л дэлхийд дөрөвт бичигдэх аврага банкыг Монгол руу дуудаж байгаа болов уу.
Дөрөв. Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын хуулийн этгээдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах нь Үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Та өөрийн санаачлан боловсруулсан Газрын тухай хуулийн төслөө МоАХ болон ард иргэдийн шаардлагын дагуу эргүүлэн татсан хэдий ч баяр наадам, томоохон уралдаан тэмцээний үеэр иргэдийн анхаарал сарних цаг хугацааг далимдуулан хуулийн төслөө дахин өргөн бариж, батлуулах магадлалтай. Газрын тухай хуулийн асуудлаар МоАХ-аас мэдэгдэл гаргасан. Газар нь аливаа улс гүрний тусгаар тогтнолын баталгаа, үндэстний онцгой өмч, эх орноороо бахархах, эзэгнэх сэтгэлийн илэрхийлэл учраас төрөөс газрын харилцаанд баримтлах бодлогыг эхний ээлжинд боловсруулж, батласны дараа л Газрын тухай хуулийг түүнд нийцүүлэн гаргах шаардлагатай. Таны эргүүлэн татсан хуулийн төслийн 15.2, 15.5, 29.1 дахь хэсгүүдэд хуульд өөрөөр заагаагүй нэрийн дор гадаадын иргэн, хуулийн этгээдэд 100 хүртэл жилээр эзэмшүүлж болох талаар заасан байсан. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.2.-д ““Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн төсөл нь Монгол үндэсний язгуур эрх ашгийг дээдлээгүй, Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй хуулийн төсөл болсон нь илт юм. Монгол хүн эх орондоо ямар ч тохиолдолд давуу эрхтэй амьдрах ёстой. Ялангуяа газрын харилцаан дээр энэ улсын эзэн нь болсон иргэд давуу эрхтэй байхгүй юм бол тусгаар Монгол Улсын иргэн гэгдэхийн утга учир, эх орноороо бахархах, омогших сэтгэлийн уг үндэс алга болно. Дээр дурдсан баримт, нотолгоо, үндэслэл, шаардлагын эцэст Танаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг аливаа төрлийн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулахгүй байхыг МоАХ, Монголын ард түмэн, Монгол Улсын иргэн миний бие шаардаж байна. Сайд Н.Батбаяр Та хоёр Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хууль тогтоомжоо огоорч, бусад үндэстний түүхэнд алтан үсгээр бичигдэх "гавъяа"-г байгуулж болзошгүй байна. Та хоёрын зүгээс УИХ-ын гишүүдэд мөнгө, төсөл, албан тушаал амлах, бизнесийн дарамт учруулах замаар үндэсний бодлогыг унагахаар чармайж байсныг хожмын өдөр Монголчууд тод санаг гэсэндээ Танд сануулж байна. Хогийн уут тараах тухай ялихгүй жижиг асуудлыг ард түмнээсээ асууна гэж жүжиг тоглож байхын оронд Үндэстний оршин тогтнол, аюулгүй байдалтай холбоотой амин чухал асуудлыг ард түмнээсээ асуухгүй байгаа тань ямар учиртай вэ? Төмөр замын цариг, гадаад улсын төрийн өмчит банкыг улсдаа оруулах, газрыг гадаадынханд эзэмшүүлэх, харилцаа холбооны сэжигтэй технологийг нутагшуулах асуудлыг ард түмнээр хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэр гаргахыг Танаас шаардаж байна. Эрхэм Ерөнхий сайдаа, Үндэсний аюулгүй байдлын гишүүнээ! АРД ТҮМНЭЭСЭЭ АСУУ!
Таны төлөөлж байгаа бүлэглэлийн өчүүхэн наймаа, санаархал УИХ-аар батлагдвал Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого зэрэг Монгол төрийн олон арван хууль тогтоомжийг зөрчихөөр байна. Та бүхний энэхүү Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эрх ашигт хохирол учруулах хууль бус үйлдэлийг таслан зогсоохоор Монголын ардчиллын үндсийг тавьсан МоАХ-ны гишүүд, Монгол Улсын иргэн миний бие өөрт байгаа бүхий л боломжийг ашиглан төрийнхөө хуулийг дээдлэн сөрөн зогсох болно гэдгээ үүгээр уламжилж байна.
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, Монгол Улсын иргэн Х.Баттулга
Сэтгэгдэл ( 74 )
Ямар гэдэг завхарсан юм хийх гээд байгаа Төр Засаг вэ? Жирийн иргэдээсээ дор алсын бодлогогүй, юмыг ухаж бодох чадваргүй байна гэж баймааргүй юмаа? Монголын жирийн иргэд чинь олуулаа ухаантай шүү битгий басамжил,доромж
demjij baina
tomor zam.gazar bank 3 orood irhed bid haraat bolj bga shuu.bugd eserguutsej zogsoy.ene altanhuyag henii toloo iim yum hiigeed bgan.ur huuhed chin mogoliin urgeljlel yum bol iim teneg alham hiihee boliooch teneg mal aaa.battulgiin tald bugd zogoh bolnooo ard tumen teneg bish shuu altan huygaa
yuun 100jil 10jil bhad l mongol vndesten alga bolishd 3say irgentei manaid 30say gadaad orod irehiig hen bai ghiin h.battulga gishvvniige demjij bna ene huuli batlagdwal mongoliin ard tvmen zvgeer suuj chadhgvi bzee
Монгол улсын тусгаар тогтнолыг яаж мэрж устгахаа хятадууд мэднэ. Хэзээ ямагт эрх мэдэл, эд хөрөнгөөр долдойлж байдаг ч цаад санаа нь ямар байдагийг түүх судалдаг, уншдаг Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн мэднэ. Зүрхний хилэн, Манан будан зэрэг номоос л жишээ татахад хятад хүний санаа ямар өмхий байдагийг мэдэх Монгол хүн олон бизээ. Эд хөрөнгөнд шунасан төрийн гарыг атгалцаж байгаа урваач шарваачууд Монголын хойч үед ямар их гай тарьж байгаа гэдгээ мэдэж байгаа болов уу... Бид нэгдэх цаг ирсээн Монголчуудаа!!!
Bi gishuunee demjij bna temsteh heregtei shu
Хятад улс нь аливаа улс орон дахь төрийн болоод иргэдийнхээ хөрөнгийг ЦЭРГИЙН ХҮЧЭЭР ХАМГААЛНА гэсэн зарчимтай, хуулиндаа ч тусгасан байдаг бөгөөд ямар нэгэн улстай гэрээ хэлцэл хийхдээ ч үүнийгээ мартахгүй заавал тусгадаг уламжлалтай. Бусад АНУ шиг аварга том мөн Хятадтай огт хил залгадаггүй улсууд болгоомжилж хориг тавьж байгаа нь нэгийг хэлээд байгаа хэрэг шүү.
Za ene ch ali ertnees hiigdsen tolovlogoo, zorilgotoi hiigdej bui urgeljleh zuil baihaa daa. shunald avtsan erchuud ch hog yumaa. Manai deedest eh ornoo boddog hun baidag bolov uu? Battulgaa yuu hiihiig mini zaagaad ogvol neg gaig ch nuhaad aluulahad belen l baina daa
Эх оронд ямар аюул дотор болоод гаднаас нелеелж энэ орон хаашаа явж байна аа. Шулуухан хэлэхэд хятадын ”мухар”,емхий бохир” гудамжнаас цааш харагдахгуй байна шуу! Иргэдийнхээ эх оронч узлийг дээшлуулж дэмжиж байх уурэгтэй еренхийлегч маань улс орныхоо тухай угээ хэлсэн иргэнээ олны емне ТВ-ээр баалдаг болтлоо мэлмий нь будгерч ухаан нь муудав уу?!. Битгий Япончуудын емне очиж емнех шигээ худлаа бурж” япончууд та нарын нуд сохорсон байна” гэж дэмий балай юм донгосоорой доо! Жирийн япон хун хуртэл ундэснийхээ эрх ашгийг хундэтгэдэг, туунийхээ телее тэмцэж чаддаг, Еер шиг чинь хятадуудын сурт дарагдаагуй, дарагдах ч угуй, харин хятадуудын хандыг дарах ундэстэн гэдгийг битгий мартаарай!
Тэгэхэд манай тер баригчид улрс терчид ийм аюулын уул хуралдаж туухийн нэгэн эгзэгтэй мечид унаж тусгаар нэртэй улсыг маань эзлэж, улмаар ундэстнийг маань устгах аюулыг харахгуй хоорондоо Ардчилалынхан, Ху намынхан гэж узэлцээд л улс орон ч хегждеггуй !Хятад цэргийн бууны сумны емне та нарт ямарч хенгелелт байхгуй, адилхан л буудуулах юм гэдгээ л ойлгоосой ! Енеедер Украйн , Монгол 2 ын аль баруунд унетей чухал бэ ? Украйныг кКрымыг Орос турэмгийлэн авахад Америк цэрэг хамгаалж байлдав уу?а тэгвэл Хятадын цэрэг Монголд ороод ирвэл биднийг хэн хамгаалах бэ? Хятадын сэтгуул дээр Монголыг ердее 2 хон цагийн дотор эд бад хийнэ гэсэн байна лээ шуу! Манай БХ - ын сайдад хэлэхэд” хятадын цэрэг нийтээр бужиглэж байдаггуй юм билээ шуу!Гуймо
Хятад орон эдийн засгийн хувьд ерс еерчлегдеж дэлхийн том гурен болсон ч узэл бодол сэтгэлгээний хувьд урьдын улам будуулэг дээрээ улам дээрэнгуй турэмгий чиг уруу явж байгаа юм .”Сайн херш найрсаг херш баян херш” гэсэн хуурамч энхтайван ч бодлого яриад зэвсэглэх, турэмгийлэх сергелдех зугт явж байгааг туунтэй хершилж байгаа бух орны харилцаанаас харж болно. Суулийн уед одоогийн сайн херш болох Оросыг цэргийнх нь маневрлах чадвар болон зэвсэглэл нь сул дорой болж эдийн засаг нь унаж байгаа тургэн шуурхай хеделбел Оросыг ч авч болох боломж гарч байна гэсэн зуйл гарах болсноос харахад Хятад ухаан ямар том хардагийг мэдэж болно!Тэгэд манайхан ардчилалынхан,Х
Хятадууд манай ундэстэнд ясны дургуй .Яагаад гэвэл Юан улсын уед монголчууд хуна яг4 хэсэгт хувааж хятадуудыг хамгийн доор хийж доромжилсон,2зал уу хос хуримлах болвол бусгуйгээ 3 хоног хариуцсан монгол захиргааны даргатай хонуулж байж сая гэрлэдэг, хэрвээ эрэгтэй хуухэд тервел эрх ий хурууг нь тас цавчдаг байж.Яагаад гэвэл сэлэм барихаас сэргийлж. Энэ доромжлуулснаа мартуулахгуй гэж одоо жил бур 8 сард ” намрын дунд сарын баярыг ” терийн баяр болгон тэмдэглэдэг юм.Манайхан туунийг нь ”еэвэн сарын баяр” гээд зарим томчуул Бээжин орж еэвэн идэж байгаа харагддаг! Ингэж гомдсон ундэстэн манайд туслана гэж байх уу? Харин нэг эгзэгийг нь олж эзэлж авч уусгах гэлгуй харин шууд устга я гэсэн хар хайрцагны бодолтой улс юм! Байдал ийм ноцтой буур чанга хэлбэл ундэстний мехлийн геноцит аюул ойртож байхад Хятад,Хятад гэж ганц авралын од мэт сужрэх, даяаршиж буй уед Хятад еер болсон манай онолчдын номлол манай улсын хувьд том теерелдел- алдаатай бодлого юм!Мэдээж дэлхий еерчлегдеж байгаа ч туухийн заналт дайсан монголыг тусгаар улс уед нь дарж байх, эзэлсэний дараа устгах бодлого нь хэзээ ч еерчлегдэхгуй юм! Ийм цевуун цагийг ируулэхгуйн тул Орос болон барууны орнуудтай ойр байж аль болох хятадын херенге оруулалтаас зайлсхийх, уул уурхайгаас еер зуйл тушиж амьдрах зам эрэх,монгол хунээ ерс есгех олон болгох бодлого барих,еерее еерийгее тэжээгээд явах хэрэгтэй бна
Одоо тер барьж байгаа Ардчилсан Нам менхед засгийн эрхэд улдэх гэж Монгол улсаа Ар монголын Еертее Засах Орон болгох жинхэнэ ардчилсан хятад хувьсгалыг хиих л улдэж дээ ! Гэвч Си жуси та нараар засаг бариулж харагдаач! Хятадуудаас авилга авч томорсон болон ”америк гэж сужирдэг” хэргээр чинь арьсыг чинь хуулах баримт тэнд дуурэн байгаа даа! Ардчилсан гэх одоогийн засаг улс орноо хятадад худалдаад чтэндочоод удаан амьдрах насгуй шуу! Л
Unitel khyamd oirkhon uchraas ZTE, Huawei-g achij awch ireed mash turgen suljeegee telsen. Getel Mobicom bolokhoor khaa baigaa Europoos olon uls damjij, undur uneer tukhuurumjuudee tatdag bolokhoor udaan khugatsaand suljedgee telsen yum bn lee. Uuniig jiriin khumuus meddeggui l dee. Mun une tarifiin khuvid Mobicom dangaaraa togtoodoggui yum bn lee. Unitel, Skytel bol khangalttai buuruulj chadna. Mobicomiin uniig Zokhitsuulakh khoroonoos khyandag. Duraaraa unee buuruulbal torguultai. Ankh cardplis uilchilgeeg gargaj baikhad Mobicom 11 say tug-r torguulj bailaa. Gewch ene talaar medeelel khiikh erkh ni Mobicomd baikhgui. Medeelel khiivel deerees yaakh ni iolgomjtoi. Jaakhan medeeleltei bai Mongolchuudaa. Turd bgaa khunuus bidniig Manguuchuud gej kharj bna.
Er ni uuren kholboonii stantsiig 3dakhi ornoos niiluulekh yostoi yum sh dee. 1996 ond ankh Mobicom orokhod ene l jurmaaraa alcatel sonyesiccson toi khamtarch baisan. Getel Skytel, Unitelees khoish ene jurmiig nuukhiin tuld mash ikh awilgal ugsun. Odoo ene juram kheregjuul Unitel, Skytel, Gmobile-iin bukh stantsiig buulgaj taarna. Edgeer ni bidnii yariand tulkhuur ug oruulaad bichij baij ch bolno sh dee. Europ-n ter tom ornuudiig olon jileer tagnaj chadsan yum chini 2 khon saya khuniig yu baikhav daa. Deer ni ekh oronch uzelgui turtei bolokhoor buur ch amar.
Unitel ZTE,Huawei-tai khamtarch ajilladag shuu. Mobicom ugaasaa alcatel, sonyericson bgaa. Jaakhan tashaa medeelel bna. Stone, lava, dopin geed utasnuud bugd l unitelees zakhialgaar chinad khiilgesen, tawik bgaa stantsuud ni bugd ZTE, Huawei bgaa. Yaagaad tomchuud 9911 ashigladag gej bodoj uzsen uu. Stantsdaa l bgaa yum sh dee. Tsaad uchriig ni meddeg l bga yum daa.
Bid yu hiih ve demjij bna Battilgiig. Bid europod amidardag yumaa
Demjij baina bid franced ajillaj amidardag yu hiij tuslah ve ard tumender
Mash iheer demjij bainaaaa tanid amijilt
ugaasaa ingeh bsn ym bol anhnaasaa 39 ond yfond ezlegdchihgui yawdaa...ydaj l hytad bish ymda....hugjil ene ter ch ynziin bhgui yu....haraal idsen uls tur gj hudlaa soliorch bdg lalaruudaas mongol ulsaa awarii........bugd neg tugan dor negdegtun
odoo neg l zam baina zasgiin gazar bolon yronhiilogchooo ogtsruulaaad Battulga gishuuniig ulsiinhaa terguund tawij ard irged bugd niilj ulsaaa sain hunii udirdlagan door hamt hogjuuleh ard tumen bug dor burnee hicheej zow saihan amidartsgaaay
Баттулга гишүүнээ амиараа дэнчин тавьж дэмжнээ,100 гаран жилийн өмнөх хятадын бодлого дахин хэрэгжих нь....Юун гадаадын иргэнд газар өгөх...Юун хятадын банк орж ирэх....энэ 2 асуудалаар шийдвэр гархад л монгол улс байхгүй болно....Гишүүнээ бүү шантар,манлайла
yaj ch bodson battulgiin zuv gedeg ni haragdaad l baina daa
Battulga gishuun mash zuv yarij b.a.demjij b.na
Battulga gishuun mash zuv undesnii ayulgui baidliin talaar yarij.bichij b.na.Bid kazakstanaas doloon dor uhaarch.setgej b.na.Ene hiih gej bui buruu huuli togtoomjoo erthen butsaaj eh orniihoo tusgaar togtnold ayul uchruula teneg alham buu hii!!!
ELBEGDORJ ,ALTANHUYAG,P,OCHIRBAT,BAGABAN ID ,TS,NAYAMDORJ ,NARIIG EH ORON MONGOLOOS TSAILUULYA .ARD BID TEMTSENE SHYY .BATTULGAA BITGII BUUJ OGOOREI GANBAATAR TA 2IIG TEMJIJ BNA SHYY .BURHAN TA 2IIG IVEEG ,
Bid Mongolchuudaa Hyadadaas negch yum avaad heregui oorsdoo oorsdoo yildberldeg boljo hariadt baihaa boljio .Ene ALTANHUYAG GEDEG LALAR YAH GEED EH ORONG MINI HAYATADIIN MEDELD OGOH GEED ULAARAAD BAIGAA LALAR VE .BUU BARIN TEMTSEI EH ORNIIHOO TOLOO .ENE ALTAN HUYAGCHUUDIIG TOROOOS TSAILUULYA .ARAI DENDVV BNA SHYY .
battulga gishvvniig demjij bn.Mongol ulsaa gesen setgeltei hvniig erunhiileugch yagaad horiod bgaa ni ih sonin bn ulsaa hudaldah sonirholtoi bgaad bnuu erunhiilugch.uursdiin erh ashigiin tuluu ulsaa hudaldhaar tiim bolowsroltoi hvmvvsvv araichdee bolildoo
Altanhuyag said ta haanaas garch irsen haanahiin hun be? Uls ornii erh ashgiig huviinhaa erh ashgaas iluu uzeh estoi bishuu. Ard tumen bid ymar huniig songochihvoo ingehed. Ayulgui orchintoi, Ajiltai orlogotoi... geed baisan Mongol uls haa bainaa!!! Ta nar uls ornoo hudalgsan shiitgel goroo amsaj neg udur erlegt duudagdah l bolnodoo. Battulga gej ene hun ard tumnii duu hooloi ni bolj temtsej baigaad baharhaj bayrlaj baina. Demjij ch baigaa shuu.
bi battulga gishuuniig demjij bn manai ulsad ekh oronch setgeltei uls oron ur khuukhued ard tumen ireedui hoichoo boddog khun kheregtei iim setgelgeltei bodoltoi khun dutagdaj bn gej boddog ulsiin ikh khurliin uldsen nuguu gishuud ni ysiin be yagaad khelgui dulii khun shig bgaad baidiin tednii ur khuukhed hoich etseg ekh akh duu ni amidrakhgui ym uu haashaa ym deerees ni bas tsumiin khog khayagdal khayaj bulakhiig unen goloosoo setgeleesee eserguutsej bnaa
Манай төр засгийн эрхмүүд нэг л зүйлийг ойлгоосой. Хийсэн үйлийн үр хүнд заавал эргэж ирдэг. Улс орныхоо эрх чөлөө тусгаар тогтнол гэдэг өнөөдөр байгаа мэт харагдаж байгаа боловч далдуур идсээр байгаад нэг л өдөр гарах ямар ч гарцгүй болчихсон, өөрөө гулсаад л бусдын хараат байдал руу орно шүү дээ. Өвөг дээдсийхээ асар их зориг тэвчээрээр авч үлдсэн газар нутаг тусгаар тогтнолыг алдахгүйн тулд монголчууд бид нэгдэцгээе. Монголчуудын эв түнжингүй байдлыг ашиглан эзэлж байсан гашуун түүхийг санан бүгдээрээ эх орон, үр хүүхдийнхээ төлөө нэгдэн дуу хоолойгоо өргөе. Баттулга шиг бусдын мөнгөнд худалдагдаагүй хүн байж л таарна шүү дээ. Эрүүл, цэвэр хүмүүсийгээ дэмжин ялзарсан, өмхийрсөн одоогийн улс төрчдийг бүгдийг зайлуулая. Баттулгыг дэмжиж байна. Монголын тэнгэр хаяагүй байхаа, Баттулга шиг хүмүүсийгээ дэмжицгээе. Ерөнхийлөгч гуай ТВ-ийгийнхийн өмнө гөө мөн хошин шогийн жүжиг тавьж байнаа. Ард түмнийгээ тэнэг гэж бодсон эргүү ерөнхийлөгч.
Ene ulsuud odoo yu haraad ulsiin ih hurald suudag we ard ni gazar nutagaa aldah gej bhad Naadam hiigeed yabj baydag. UUniig uls torch eh oronch hun geh yumuu.. Hulchgar amitad....
ard tumen tertee tergui hooson honoh ni honoj olsoh ni olsoj baigaa, ard tumen bid Sainshandiin uildveriig barij ashigaa olj eheltel heden jil tesne ter olon uurhaigaas ard tumen yu hurtsen yum odii boltol, ulam l yaduursan shuudee, huuhed huurch bgaa yum shig neg saya togrognii huvitsaa ch geh shig ter yu yum be neg uheriin l une shd, ta hediig avch hayahgui bol denduu davarch bnaa
ard tumniig denduu basamjilj bgaan bishuu angaisan maanag uls baidag yasan ch yadgiin gej bodoj bn uu? bid neg bosvol delhiig ch nuraaj chadah uls shuu!!!
tiimee eronhii saidaa sereechee, ene buhniig batlah yum bol Mongoliin ard tumen zugeer suuhgui shuu!!! naadam 5 honog bolgodgiin uchir yu ve? yah yum be 5iin 5 honog naadamaa tur hoishluulsan ch yahavdee gol ni zov shiidver gargaachee, sereech sanaach iim yum hiichiheed ta nar ene delhiigees haishaa zailahiin be?
ardchilsan namin hugatsaa hurdan duusaisai bilee eh orontoigoo l uldeh yumsan. ard tumen hetsuu bna. yaduu bn. yadarch bn. zobj bn. arhind jibj bn. burhan min.i hurdan zailaasai Elbegdorjoo namiinhaa hulgaich nariig abaaad zailaad ogooch........................ ......
Nuguu shudarga , eh oronch geed baidag Nyamdorj amiduu.Nutagiin duu Altsanhuyal chin mongoliig suiruulj baihad Uvs hunii zangaaraa haatsailaad orhihuu. Esvel huviin honzontoi Battulgiin devshuulsen asuudal nadad hamaagui gesen nutag zangaa gargaad bna uu.MAN-iin gishuud yagaad tag bna ve.Bat-erdene avarga, Byambatsogt, J.Enhbayar naraas busad n AN-iin avilgad amaa tagluulsanuu.mongol uls Ingeed Elbegdorj, Altanhuyag Enhbold 3n ten3giin ued muhulruugee orloo vejuudee taminee
Sdaa nar bugd showchid hun zagnah gej bgaa bol kamer ene tergui er hun shig 2laa uulzaad heleh ugee helne bizdee Elbegee guai. Battulga gej bas show chin uurruu Zam teevriin said bhdaa hiihgui yu hiij baisan yum. urgun bna uu nariin bna uu ene ni ys yuman deeree ed nart hamaa ch bhgui henees mungu avdag terendee l uilchleh gej bgaa biz
Battulga gishuuniig demjij bn. nariin tsarigtai tumur zamiin bodlogiig eserguutsej bn , ard tumniihe dund sanal asuulga ywuulj olonhiin sanalaarr shiideh ystoi asuudal
Mongol orond maani ooriin gecen toriin bo;logo bax ni zob demjij baina.
UNEN UG HATUU GEJ OORSDOO YUM HIITSGEEDEG BOLTSGOOYO OO EREENEER DUUREN L YUM ZOOSON HUMUUS OORSDOO BID CHINE HIIJ CHADNA SHU DE.
battulgiig demjij bnaa. unen yum yarij bgaa shuu
heterhii gantsaarchilsn toglolt hiij ard tumniig munharuulah hereg bgaa ch yumuu .... medeej tanid ingeh ni ashigtai yadarsan uls oron ard tumend harin yamar bh bol doo....
2014-07-01 10:35:37 Muu hujaagiin erliiz lalar mn yu gd hutsaad bgan bugd unen l yum yrisan bn ene bol undesnii ayulgu baidaltai shuud holbootoi asuudal!!!!! ergu p...da mn
мэдээж дэмжиж байна
Хэдхэн 10 жил амьдраад буцах хорвоод өнгө мөнгө, өөрийн эрх ашгийг Монгол улсын тусгаар тогтнолоос дээгүүр тавих ч гэж дээ. Бурхан гуйсан ч бүү өг гэдэг өвөгдийн захиасыг харж байсан л баймаар юм даа. Дээрээс чинь Хөх мөнх тэнгэр харж байна шүү дээ
Uneheer edgeer asuultuudiig hooson margalgui yag sain yarij todorhoi tailbar ogoh yostoi. Tusgaar togtnol, ireedui hoich uyiinhee toloo sanaa zovch baina. Oor olon ayultai asuudluud baigaag durdaagui baina, jishee n: 1. Ulsiin oriin hemjeeg ulemj nemegduuleed uren taran hiisen, zam barih neriidleer chanargui zam barij idej uusan, barilgiin company-uudiig demjij ul hodloh horongiin uniig gaaruulsan, ter ih zeeliig heregtei uildver technology bolovsrol eruul mended zartsuulaagui. 2. Odoo bas dahin ih hemjeenii zeel avch DNB-iin 70%-d hurgeheer sanaarhaj baigaa 3. Il tod baidliin huuli nereer tatvaraas nuusan, avilga heel hahuuli, huuli bus orlogo, offshore dansnii mongo, mongo ugaasan zereg gemt heregtnuudiig orshooj heregsehgui bolgoh gej baigaa, ed moriin barimtuudiig ustgaj ashiglahiig horigloh, ter asuudliig yarisan humuusiig torgoh geh met 4. Hevlel medeelliin heregsluud unen zov medeelel gargahaa barag bolison, haaltiin geree gej hiideg bolson, ard irgediig ichihgui huurj meheldeg bolson 5. Toriin butets danhaij ulam tomorson 6. Tosoviig hyanaltgui ulain tsain idej uuj baigaa, ba hariutslaga tootsdoggui tul buur aij emeehee bolison 7. Toriin baiguullaguudiin, alban tushaaltnuudiin shantaj daramt shahalt gaarsan 8. OT geree uneheer muu bolson 9. Chalco oriin asuudal 10. Gazriin tosnii asuudal 11. Uranii ayul ersdel, himiin hog hayagdal 12. Ashigt maltmaliin license bolon baigali orchin suidej baigaa asuudal 13. Toriin udirdlagad tegeed China erliiz hurliizuud baigaa n asuudal bishuu? China tagnuul agentuudiin ayuliig yagaad haihrahgui baina? Bayartsogtod yagaad hariutslaga tootsohgui baina. 14. Yagaad uildverlel technology, bolovsrol, eruul mended hamgiin turuun anhaarahgui jijig sajig yumaar hudlaa show hiigeed baina. Jishee n Hyamd huren nuursnees erchim huch gas, shatahuun gargah uildveriig yagaad toohgui baina. 15. Ter tomor zamiin asuudliig hyalbarhan shiidej boloh shiideluud baigaa shde, yagaad yarihgui baina. Ugaasaa ali ch tohioldold Hyataduud achisan nuursiig buulgaad dahiad achih tul zaaval nariin gej zutgeh yamar hereg baina. Mongoliin tomor zam orgon baigaad hyatadiin nariintai uulzahtaa zailshgui shiljuulen achilt hiigdeh l yum chin 3USD-iin iluu zardal gargahguigeer shiljuulen achilt hiij boloh arguud baigaa shde, jishee n deer door zoruulj 2 zam uulzaad yuuleh geh met. 16. Urd 11 hiliin boomtuudaar hyanaltgui shahuu alt busad metal huuli busaar nuuj gargaj baina.
Баттулга гишүүнийг нийт монголын ард иргэд дэмжиж байна!!!
100 жилийн дараа бүрэн хятаджиж эдийн засагв улс төрийн хувьд бүрэн хяналтад орно наадам хятад наадам болж цагаан сар еэвэн сар болж хөнгөн алхаатай бүлцгэр зовхитой хятад царайтай залуус улаанбаатараар гүйлдэж өвөрмонголтой нэгднэ гэж хилээ нэгтгээд тэр чигтээ улс болоод хятдын хажууд монгол улс гэж маш том газар нутагтай улс буй болох боловч хятаджсан монгол улс хөх хот шиг улаанбаатар болно доо байгалийн баялаг түүхий эдийг нь бүгдий нь хужааруу зөөж оронд нь эрээн бээжингийн хогийг авчирч улаанбаатрын хэдэн том дэлгүүрийг дүүртэл чихсээр байтал монгол улсаас агуу түүх л үлднэ дээ
zov ilerhiilj bna,gehdee zasagt iim olon jil suuchihaad odoo medej bgaa mani met shig herhevch baij bolohgui,tegeed ch uls ornoo zarah busdad ogoh geed bgaa hen bgaa jum ,esvel shuud heleh heregtei,ekh oronchid yaridaggui hiideg l baihgui ju,ter tomor zam barihad Battulga d naimaanii uhaan ene arga zalia gargah baij dee,jun zovloh olon say dollar,shuud mongoliin tomor zamiig zovlohoo bolgood oros hujaagaar zam zutguulaad ene olon ajilgui humuus.tserguud,horigdol daichilj zam aa tavichih baij,tor mundagdaa l biz,er ni ur dun mash chuhal,50 ter bum zarzuulaad odoo tegeh bj ingeh bj gedeg iluu ajil,gadnii garuudiig jund tusluuldag bna aa,oros hujaagaa ug duugui argiig ni olood yavbal boloo sh dee
Battulga gishvvn vnen yum helj bna, bi l huwidaa Battulga gishvvniig demjihed belen bna shvv
ene hun bur soliorchihjee, bichij yarij baigaa zuilee ch oilgohoo bolichihoj
баттулга гишүүнийг дэмжиж байна .
баттулга гишүүнийг дэмжиж байна .
100 jileer wow. Hyataduud bolovsrolgui buduuleg Alan hyadagchdaa saya saya dollar atguulaad hil davuulj gazer avahuulj chadna. Tegeed yanz buriin uildver bguulj hyataduudiig avchirch ajillulna. Zuun jiliin daraa Altanhuyagiin zee yumuu ach ohin ter hyatadiin hanznii huuhnii huliig ugaadag archaagui negen mongol busgui bh bolno.
дэмжиж байна. 24 жил алтангадас монголын төрөөр тоглож дампууллаа. нэгдэж тэмцьё.