Авто худалдааны цогцолборт зогсоол лизингээр авч болно

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 01

Нийслэлийн “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ, Зээлийн батлан даалтын сан, арилжааны зургаан банк хамтран шинээр байгуулагдах “Авто худалдааны цогцолбор”-т зогсоол худалдаж авах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд, авто худалдаа эрхлэгчдэд зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн төрөл бүрийн туслалцааг түргэн шуурхай үзүүлэх тал дээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Авто зогсоол худалдан авах иргэд тус цогцолборт зогсоол авахдаа 100 хувь төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй байгаа тул  энэ асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байгаа аж. Авто худалдааны цогцолбор нь голомт банк, капитрон банк, төрийн банк, хаан банк, хас банк, худалдаа хөгжлийн банктай хамтран ажиллах гэнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(112.72.11.124) 2025 оны 03 сарын 13

Худлаа л шоудаад байх юм. Авто худалдааны төвийнхөө гөзрыг ч янзлаагүй юу ч эхлээгүй байна лээ. Битгий үлгэр ярьж бай

1  |  0
Top