Хар өдрийг дурсан Чингисийн талбайд тэврэлдэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 01

 

Долдугаар сарын 1-ний энэ өдрийг Монголчууд бид зургаан жил өмнөөс эхлэн хар бараанаар дурсан санаж ирсэн. 2008 оны сонгуулийн маргааны улмаас иргэд нэг нэгнийхээ өөдөөс босч, таван хүн амиа алдаж, олон зуун хүн бэртэж, шархадсаныг хүн бүр мэднэ. Хүмүүс жил бүрийн эл өдөр хар бараан үйл явдлыг дурсаад л өнгөрдөг. Тэгвэл иргэд  өнгөрсөн гашуун дурсамжаасаа суралцан  цаашид үндэсний эв нэгдлээ үүрд хадгалж, нэг нэгнийгээ хайрлаж хүндэлдэг байгаасай гэж, эл өдрийг цагаанаар дурсан “Тэврэлтийн өдөр” болгохоор болжээ.  Энэхүү санаачлагыг “goolingoo.mn” сайтын хамт олон санаачлан гаргасан байна. Өнөөдөр Чингэсийн талбайд “Тэврэлтийн өдөр”-ийг тэмдэглэн, нэг нэгдээ урам зориг, хайр бэлэглэх юм

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(182.160.2.161) 2025 оны 03 сарын 13

Ter gemt heregtnuuded huuli uilchlehgui baij bno. Burhan l tedniig shiitgene.

1  |  0
1415125(103.26.193.25) 2025 оны 03 сарын 13

Ардчилал нэртэй анархистууд.

1  |  0
зочин(103.26.193.28) 2025 оны 03 сарын 13

7-н сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан нөхөдийг яагаад хууль авч хэлэлцээгүй юм бэ. Тэр нөхөд одоо төрийн толгойд гарчихсан Монгол улсыг сүйрүүлэхийн даваанд байна шүү дээ. Тэгээд одоо хэнтэйгээ тэврэлдэх гээд байнаа. Хужаа нартайгаа юу, эсвэл...

1  |  0
Найдан(112.72.13.203) 2025 оны 03 сарын 13

Алуурчид дээрэмчдийн ардчилал сөнөтүгэй ээ л гэе дээ. Босогчдын толгойлогч нөгөө нэг шүлсээ үсчүүлж амнаасаа цагаан хөөс цахруулаад гүйж байсан нөхөр бас тэврэлцэе гээд ирэх байх даа.

1  |  0
Top