Америкийн химич эрдэмтэд сармис идсэний дараа яагаад амнаас эвгүй үнэр гардаг болохыг тайлбарлажээ. Сармисанд агуулагдаж байдаг химийн нэгдлүүдээс болж ийм үнэр үнэртдэг бөгөөд одоогоор түүнтэй тэмцэх арга байхгүй гэж тэд мэдэгдсэн байна.
Сармисанд аллил метил дисульфид их хэмжээгээр агуулагдаж байдаг. Энэ нь маш тогтвортой, шүүхэд тун хэцүү химийн нэгдэл юм. Энэ бодис цустай хамт бие дотуур эргэлдэж амьсгал болон биеэс гадагшилж буй бусад шингэн, ялгадасанд өвөрмөгц муухай үнэрийг шингээж байдаг.
Гаатай оогоор шүдээ угаах, бусад ам цэвэрлэгч бодисуудыг хэрэглэх нь түр зуурын арга хэмжээ бөгөөд сармисны үнэрийг бүрэн дарах боломжгүй гэнэ. Хэдий хугацааны дараа аллил метил дисульфид биеэс бүрэн гадагшилдаг нь одоогоор тогтоогдоогүй байна.
П.Энхмаа

Сэтгэгдэл ( 1 )
тэнэг мэдээ вэ, мэдээ гэх юм уу юу гэхийн