Машин ачихаа больж дугуйг нь түгжихээр боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 27

Замын хөдөлгөөнд  саад учруулахаар  газар болон нэгдүгээр эгнээнд мөн ногоон байгууламж, явган хүний замд тавьсан авто машиныг ачдаг болоод удаж байна. Уг үйлчилгээнд өөрчлөлт оржээ. Учир нь машин ачих нь эрсдэлтэй бөгөөд өрт нь мэдээ өгдөггүй, хол авч явдаг гэсэн гомдол нэлээд ирсэээр байгаа юм. Тиймээс энэ сарын 26-ны өдрөөс эхлэн машин ачихаа больж, зориулалтын дугуй түгждэг хэрэгслээр түгждэг болсон байна. Уг журамыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ.


 Замын хөдөлгөөн түр эсхүл удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад үед зогссон эсхүл хориглол тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэгт, эзгүй орхисон тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих юм байна. Ачаалал ихтэй зам талбай буюу Их  бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замуудын нэгдүгээр эгнээнд байршуулсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөн чөлөөлөх үүднээс ойр зай буюу тусгай талбайд тусгай зориулалтын чирэгч авто машинаар зөөж шилжүүлэн дугуйг түгжих аж.  

Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд  тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагт багтаан авто машинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч авто машинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэх юм байна.

Т.Дэлгэрцэцэг

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(202.179.20.239) 2025 оны 03 сарын 13

uuu malnuudaa gej heleh ug oldohguine

1  |  0
зочин(103.26.193.7) 2025 оны 03 сарын 13

Тэнэг Баттулга, Батүүл нараас нэг ийм тэнэг л санаа гарна даа

1  |  0
Simple solution(108.247.248.150) 2025 оны 03 сарын 13

HA Ha goe arga zaaj ogyeooo unen amarhan duguiniihaa hiig garga tegeed naad tugjee chin multraad garaad irne za.

1  |  0
zochin(66.87.79.136) 2025 оны 03 сарын 13

jolooch nar zogsohgui yavaad l baijdee.avtomashinii zogsool gedeg ug baihgui bolsoon.dugui tugjih gej mongolchuudiin medehgui shine oguulber bii bolson.

1  |  0
(202.21.106.168) 2025 оны 03 сарын 13

эхлээд зогсоолоо зохицуулчих дараа нь ачнуу түгжнүү өөрсдөө мэд

1  |  0
zochin(61.79.186.146) 2025 оны 03 сарын 13

kkk.. teneguuded uunees uur arga unendee oldohgui bga yum bh da? uur uls orond mashiniih ni zurgiig darj batalgaajuulaad geriinh ni haygaari torguuliin huudas hurgeed ugchihdug yum... yvgan hunii zam deer zunduun ih duguig ni tugjsen mashin yvgan zorchigchdiig tugjreld oruulah yum bn kk teneg hunees teneg l uhaan garah yum daa. ene uildel chini hunii ed hurungund zuvshuurulgui haldsan gemt hereg boloh yum bn. olon hunii altan tsagnaas humsalj tednii ajliig alduulah yum bndaa.

1  |  0
koreagaas(14.53.34.128) 2025 оны 03 сарын 13

bas l hen negnii mungu oloh arga biz.mashin achina gej baahan mungu ideed odoo 2_r shatnii mungu ideh arga l bna ichij uheesee novshnuud

1  |  0
yagbolno(103.10.23.9) 2025 оны 03 сарын 13

oo zov zov

1  |  0
Top