Гадаад харилцааны яам томилолтын зардлаа хэтрүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 27

Өнөөдрийн хуралдаанаар гишүүд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Цөмийн энергийн газар, Тагнуулын Ерөнхий газрын төлөөлөл бүхий ажлын хэсгийнхэнд хандаж, гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэн эсэх, гадаад улсад хийх айлчлалыг хэрхэн төлөвлөлдөг, төсвөөс санхүүждэг байгууллага хэд байдаг, гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэнд ямар дүгнэлт хийж байгаа, гадаадад байгаа монгол иргэдэд туслах сангийн төсвийн зарцуулалтын талаар аудитын дүгнэлт гардаг эсэх зэргийг тодруулж асуув.

Гадаад харилцааны яамнаас бусад байгууллагууд гадаад томилолтын зардлаа хэтрүүлэгүй, харин ч зарим нь хэмнэлттэй байгаа тухай ажлын хэсгийнхэн танилцууллаа. Гадаад харилцааны яам төсвөө хэтрүүлсэн нь гадаад валютын ханшийн зөрүүтэй холбоотой хэмээн хариулж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top