Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн өнөөдрийн хуралдаанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд газар өмчлүүлэх 20 байршлыг баталлаа.
Энэ нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байссан билээ. Эхний ээлжинд хотын захын дүүргүүд болох Багануур, Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд газрын хаягжилтыг тогтоосон байна. Иргэдийн өргөдлийг цахимаар хүлээн авахад бэлэн болсон ч наадмын дараа буюу ирэх наймдугаар сараас газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.
Иргэдэд газар өмчлүүлэх 20 байршлын мэдээллийг хүргэж байна.

Сэтгэгдэл ( 0 )