Төв цэнгэлдэх рүү автобус үнэгүй үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 26

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Нийслэлийн авто замын байгуулагууд иргэдийн хүлээлгэхгүй, түгжирэлд оруулахгүй байх үүднээс зам, авто тээвэртэй холбоотой үйлчилгээний хуваарийг гаргалаа.   

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын дотрох 83 чиглэлд их багтаамжтай 593, туслах 21 чиглэлд бага оврын 165, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн долоо, их багтаамжийн 10, нийт 775 автобус ажиллахаар төлөвлөж байна.

Дүнжингарав худалдааны төв рүү зүүн хойд чиглэлээс нийт их багтаамж 120 автобус Олимпийн гудамж, Жамкянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 54 автобус Нарны гүүрээр үйлчилнэ. Түүнчлэн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобуны зогсоолд зогсон үйлчлэх 121 автобус үйлчлэхээр зохицуулалт хийсэн байна.

 Мишээл экспо төвөөс 8, Дунд голоос 3, Дүнжингарагв худалдааны төвөөс 10 ширхэг автобус Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 5-10 минут тутамд үйлчилэхээр болжээ. Мөн богино эргэлтийн автобус үнэ төлбөргүйгээр үйлчилэхээр болсон байна.

Хүй долоон худагруу явах автобус 700-1000 төгрөгөөр үйлчилэхээр болж байна. Мөн “такси”-ны нэгдсэн зогсоолыг Худалдаа аж үйлдвэрийн ар талын зогсоол 40 ширхэг автомашин зогсох зогсоол, Энхтайваны гүүр даваад замын хоёр талд тус бүрд 20 ширхэг такси үйлчилэх болно.

Дашрамд дурьдхад шөнийн тээврийн тоо Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан тоогоо нэмж байгаа. Нийт гурван чиглэлд шөнийн тээвэр үйлчилдэг автобусны тоог нэмсэн хэмээн мэргэжилтнүүд мэдээллэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top