Олон улсын фестиваль болох Юнескогийн олон улсын театрын институтаас зохион байгуулсан олон улсын Моно жүжгийн фестивальд драмын театрын жүжигчин Ц.Баясгалан амжилттай оролцож, Гранпри шагналын эзнээр тодорсон билээ. Түүнийг Монгол Улсын Засгийн газрын 120 дугаар тогтоолын дагуу 65 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар болсон байна.
Уг наадам нь Косово улсын Приштина хотод дөрөвдүгээр сарын 15-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Наадамд дэлхийн 13 орны жүжигчид оролцсон байна.

Сэтгэгдэл ( 4 )
эрдэмтэй хүн даруу эгэл мөрөн дөлгөөн гэдэг шиг жүжигчин. маш мундаг мөртлөө хүмүүс тэр бүр мэддэггүй байсан. үнэхээр л гараад ирж байна даа.
Сонин л юм. Эдит Пиафын дүрд тийм сайн орж чадаагүй л санагдсан. Гэтэл 13 орны жүжигчдийг тэргүүлчихдэг. Тэнд тоглохдоо сайн тоглосон эсвэл би мэдрэмжгүй, эсвэл тэр 12 орны жүжигчид муу