Гишүүд Ц.Мөнхбаяр нарын шүүх хуралд оролцох хүсэлт гаргалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 26

Маргааш "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал Улсын Дээд шүүхэд болно. Тэгвэл тэдний хуралд УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нар ажиглагчаар оролцох хүсэлт гаргажээ.Галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт  зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10 жил, Ж.Ганболдод нэг  жил, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ялыг Эрүүгийн хэргийн давж даалдах шатны 10 дугаар шүүхээс оноосон. Тэд уг шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхэд хандсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top