Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хүртээмжтэй төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас "Төрийн түгжрэлгүй үйлчилгээ" төслийн хүрээнд иргэдэд үйлчлэх "Төрийн үйлчилгээний цахим машин" буюу "ТҮЦ машин"-ыг ашиглалтад оруулан ажиллаад жил гаруй болжээ. Мөн Төрийн үйлчилгээг иргэдэд найдвартай түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээг улс орны өнцөг булан бүрт жигд хүртээмжтэй үзүүлэх зайлшгүй шаардлагын үндсэн дээр хийгджээ. Цаашид цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл хийхээр төлөвлөж байна.
Төрийн үйлчилгээний цахим машинаас 18 төрлийн үйлчилгээ авдаг байсан. Харин өнөөдөрийн байдлаар 108 цэгт байршуулан 20 төрлийн үйлчилгээ авах боломжтой болсон байна. Шинээр нэвтрүүлж буй үйлчилгээ нь иргэний үнэмлэхээ хаясан тохиолдолд дахин захиалах, Гаалийн байгууллагад татварын өртэй эсэхийн талаарх тодорхойлолт гэх хоёр үйлчилгээг нэмжээ. Үүнд:

Хөдөө орон нутагт амьдарч буй иргэдэд Төрийн үйлчилгээг ойртуулаж, улс орны аль ч хэсэгт иргэн төрийн үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай, ойроос авах боломжийг бүрдүүлж байна. Мөн иргэд хэзээ ч өөрийн хэрэгцээт төрийн үйлчилгээг авах боложтой болж байна.
Төрийн үйлчилгээний цахим машин төрийн бүхийл төрлийн боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн найман төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ машин”- аар дамжуулан төлөх боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл ( 0 )