Нигерийн Боко Харам бүлэглэл дахиад 60 гаруй охидыг хулгайлан, 30 орчим эрийг хөнөөсөн хэрэг гарсан байна. Зэвсэглэсэн этгээдүүд Борно мужийн Куммабза тосгоноос энэ сарын 18-нд 30 гаруй охидыг хүчээр хулгайлан авч оджээ. Эсэргүүцэл үзүүлсэн эрчүүдийг буудан хороосон байна.Барьцаалагдсан охидын дунд 3-12 настай охид ч багтсан тухай Нигерийн Засгийн газар өгүүлжээ.
Боко Харамын зэвсэгт босогчид харилцаа холбооны бүс, нефтийн томоохон олборлох үйлдвэрүүдэд тэсрэх бөмбөг суурилуулж, орон нутгийг холбоогүй болгох төлөвлөгөө боловсруулан түүнийгээ гүйцэлдүүлж байгаа тухай “CNN”-д бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )