Зуун айлын замыг өнөө шөнө хаана

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 25

Зуун айлын уулзварын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор түр хугацаанд зам хаах юм байна. Гудамж төслийн хөрөнгөөр Зуун айлын уулзварыг өргөтгөн шинэчлэн дөрвөн замын уулзвар болгох ажлыг эхлүүлээд байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд асфальтон хучилт хийхтэй холбогдуулан дараах хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хэсэгчлэн хаахаар боллоо. Энэ сарын 24-25-нд шилжих шөнө буюу 25-ны 00:00 цагаас эхлэн зорчих хэсгийн урд талыг хааж 6 дугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ. Харин 6 дугаар сарын 27-ны 00:00 цагаас эхлэн уулзварын хойд хэсгийг хааж 6 дугаар сарын 29-ны 06:00 цагт нээх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top