“Юнтай Шань” гэх Хятад компани химийн бодис булсаныг тогтоожээ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-4 ТӨХК–ийн урд 2 далангийн хооронд хүмүүс химийн бодис булаад байна гэсэн мэдээллээр 102 дугаар тэмдэглүүлэн нийслэлийн Аврах ангийн дарга дэд хурандаа Дамдинсүрэн, Аврах шуурхай салбарын бүлгийг, БГД-ийн ОБХ-ийн дарга хурандаа Ё.Амарбаясгалан, БГД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, НОБГ-ийн химийн мэргэжилтэн дэслэгч Дамбадаржаа, нийслэлийн Мэргэжлийн хяналтын химийн байцаагч Б.Ган-Уул нар очиход барилга угсралтын "Юнтай Шань" ХХК-ийн 60 литрийн багтаамжтай хуванцар савтай 13 ширхэг, 20 литрийн багтаамжтай хуванцар 3 ширхэг савтай нийт 0.8 тонн бодис байсныг булсан байжээ. Улмаар булсан газраас нь гаргаж чингэлэгт хийж лацдан мэргэжлийн хяналтын байцаагчийн өгсөн зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 4 )
Энэ чинь юу болоод байнаа??? МХЕГ ЦЕГ ТЕГ хаана юу хийж явнаа!!! Эзэн зочны ялгаа гэж байна уу энэ оронд? Монголчууд хятадад очоод мөнгөн усаар бүхэл бүтэн хот тосгоныг нь бохирдуулаад, химийн бодис булчихаад эсвэл хэдэн тэрбум төгрөгний тавтар нуун дарагдуулаад хэдхэн төгрөгний авилгал өгөөд нутгийн дээс алхаад гарч ирэх үү? Муу муухай болгоныг хятад солонгосууд хийж байна. Хятадууд ингэлээ Солонгосууд ийм хэрэг хийлээ л гэдэг шийдэж хариуцлага хүлээлгэсэн нь байна уу? Энийг цэгцлэхгүй бол сүйрч дууслаа даа. Дээрээ суудлаа олохгуй бол доороо гүйдлээ олохгуй гэдэг шиг их хурал нь сандал ширээ дээлний хэрүүл талцлаа болиод, МХЕГ цагдаа нь ажлаа хийсэн шиг хийгээсэй дээ
iimerhuu zuil hiisen hyataduudiig ug duugui shuud huuh heregtei
Булсан тэнэгүүдийг ухаартал нь жанчих хэрэгтэй.
bulsan durakuudad arga khemjee awsan uu