Их тэнгэрт болсон Бизнесийн дээд хэмжээний уулзалтад олон жил яригдаж байгаа V цахилгаан станцыг барих гэрээ байгуулжээ. V цахилгаан станцыг Францын GDF Suez, Японы Sojitz, Солонгосын Posco Energy байгууллагууд 100 сая ам.доллар тус тус босгож, концессын гэрээгээр барихаар болсон байна. Ажил эхлэхэд 648 ажлын байр шинээр бий болно хэмээн мэргэжилтнүүд хэллээ. Уулзалтад 20 гаруй орны 200 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд манай улс барилга, эрчим хүч, уул уурхай зэрэгт 22 тэрбум ам.долларын 18 төслийг хөрөнгө оруулагчдад танилцуулсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )
hoosoh yaridag mongol