Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан том оврын автобус энэ сарын 21-ны өглөө осолдож зургаан хүн амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Осолтой холбогдуулан холбогдох яамдууд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Улмаар өчигдөр ажлын хэсгийнхэн, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл, аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагууд гэмтсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй хаалттай уулзалт хийлээ. Энэ үеэр хохирогчдын ар гэрийнхэн болон хөнгөн бэртэлтэй гадуур эмчилгээ хийлгэж байгаа зарим нэгэн хохирогчид мөн ирсэн юм. Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу ирж байсан автобусанд явсан Г.Отгонтуяа хэлэхдээ “Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн, уг автобусанд сууж яваад осолдсон. Автобус осолдох үед бүх хүн унтаж явсан, би ч мөн адил. Нэг л мэдэхэд хүмүүс хашгираад эхэлсэн. Тэгээд гадаа нэлээн хол шидэгдсэн байсан. Бусад хүмүүсийг бодоход хөнгөн бэртэл авсан учраас гадуур эмчилгээ хийлгэж байна. Тэрнээс өөр юм мэдэхгүй байгаа. Ер нь бүх хүн унтаж явсан болохоор янз бүрийн юм ажиглаагүй. Харин хурдтайн хувьд нэлээн хурдтай явж байсан” гэсэн юм.
Одоогоор ГССҮТ-д 39 хүн хэвтэн эмчлүүлж зарим нь яаралтай хагалгаанд орж байгаа. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа Н.Янжмаагийн ээж Н.Оюунжаргалаас охиныхоно биеийн байдлыг тодрууллаа.
-Охины тань биеийн байдал хэр байна вэ?
- Манай охин Янжмаа тэр автобусанд явсан.Би өчигдөр өглөө Сүхбаатар аймгаас ирээд шууд охин дээрээ очсон. Охин маань одоо ямар ч хөдөлгөөнгүй дээшээ хараад л хэвтдэг болчихлоо. Нуруу нугас, хүзүү зэрэгтээ маш хүнд бэртэлтэй гэсэн.
-Охин чинь хэдэн настай вэ?
-23 настай. Миний охин Мөнххаан суманд Төрийн банкинд эдийн засагч хийдэг. Тухайн өдөр Мөнххаанаас Улаанбаатар руу охинтойгоо уулзах гэж явж байсан. Охин нь ой зургаан сартай Улаанбаатарт байдаг. Амралтын өдөр таарсан учир охиноо эргээд буцах зорилготой унаанд суусан. Тэгж яваад л осолдчихлоо.
-Тухайн үед юу болсоныг ярьж байна уу?
-Араасаа хоёр дахь суудлын дунд хавьцаа сууж явсан гэсэн. Тэгээд гэнэт хүмүүс хашгиралдаад л автобус унахад нь цонх мөргөөд л ухаан алдсан байсан. Тэрнээс хойш юу болсоныг сайн санахгүй байгаа.
П.Энхмаа

Сэтгэгдэл ( 8 )
Eeljiin jolooch baih heregtei shdee.yaj ch bodson yrd udur ni arhi yysan ch ium yy .noirgyi honosniig yaj medhevdee.
ene hun teever hiij bgaa companiudiig standart murduul murduj chadahgui bgaag ni haa uur chaddaggaar ni hiilge yamar africa india bishdee
Daraa garah ersdelee boddoggui ene mongoliin teneg mal shig jolooch nariig yana daaa yana!!!
autobusbii joloochiig amid baigaa bol tsaazlah heregtei
Uchnuun olon hunii amidraliig tam bolgoj.ur huuhdeesni salgaad yadag muu yoriin jolooch ve..sagsuu muu avtobusnii jolooch nar hurdtai yavdag unen shu....bugdiini soli shalgaruulj av
avtobusnii muu lalar joloochuud hurdaa bainga hetrvvlne muusain pizdaanuud ene ajild sain shalgaruulj awhad yadag bainaa jolooch ni gej muu lalr hurdaa zohitsuulj ywhad yadag bainaa muu pizdaa chini olon hvnii ami nas ervvl mendeer togloh gej golog chini hurd bagatai ywsan bol yu gej ingej olon hvn vhej bertdegiin nowshiig nasaar ni hori