Насанд хүрээгүй хүүхдүүд архидан согтуурч нэгнээ хутгалжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 23

Өнгөрсөн пүрэв гаригт Баянзүрх дүүргийн аравдугаар хороонд  “Шарга” дэлгүүрийн үүдэнд хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажилласан байна. Цагдаагийн алба хаагчид газар дээр нь очиж шалгахад Баянзүрх дүүргийн аравдугаар хороонд оршин суух 17 настай М гэгчийг мөн хороонд оршин суух 15 настай, эрэгтэй Б гэгч мэсний зүйлээр хэвлийн тус газар нь гэмтээж танхайрсан байжээ. Тухайн үед тэд согтуу байсан бөгөөд хоорондоо маргалдан зодолдсон байна. Эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн учраас эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top