Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр Үндэсний их баяр наадмаар тав хоног амрах тухай буюу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай буюу хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн долоодугаар сарын 11, 12, 13-ны өдөр нийтээр амарч, баяр болгон тэмдэглэхээр хуульчилсан. Гэвч манайд эдгээр баярын өдөр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан долоо хоногийн амралтын өдрүүдтэй /Бямба, Ням/ давхцсан тохиолдолд нөхөж амрах эрх зүйн зохицуулалт байхгүй байна.
Тухайлбал, энэ жилийн хувьд долоодугаар сарын 12, 13-ны өдөр нь долоо хоногийн бямба, ням гарагтай давхцаж байгаа юм. Иймд үндэсний уламжлал, эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амарч,тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар хуулийн төсөл боловсруулжээ.

Сэтгэгдэл ( 8 )
zov demjij bna.
Энэ наадмаар олон хоног амрах нь зөв. Миний хувьд хувийн барилгын компанид ажилладаг. Зун ид ажлын үе гэж зун огт амраадаггүй. Өвөл бас жилийн эцсийн тайлан энэ тэр амраахгүй байснаа он гарангуут тендер зарлагдаж байна тендер авч чадахгүй бол та нар ажилгүй цалингүй ш дээ гээд хөрөнгийн эзэд амраадаггүй. Бидэн шиг хувийн компанид хөдөлмөрөөрөө амьдардаг хүмүүсийн ажил амралтыг мөлжиж байгаа. Улсаас баталчихвал сайхан амрана шүү дээ.

Zov. Amarval amarsan shig, ajilval ajilsan shig....
хийх юмаа олж ядсан амьтад байх юм.7 хоног амрах хэнд ашигтай юм бэ.үүнийг санаачлагчид улч орны төлөө ямарч ухмсар алга
zuv uu zuv saikhan amrah heregtei sahdee
Маш зөв. Сайхан амарсан хүний ажлын бүтээл өндөр байдаг юм. Амжилт хүсье
Энэ бол зөв. Монголчуудынхаа эрүүл мэндийг бодож байгаа хэрэг.