М.Баасандорж: Зайсангийн аманд барьсан барилгуудыг татан буулгана

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 20

Хан-Уул дүүргийн 11-р хороо буюу “Зайсан”-гийн аманд сүүлийн жилүүдэд олон барилга баригдсан. Уг барилгуудыг 4-5 жилийн турш шалгажээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар өнөөдөр холбогдох байгууллагаас мэдээлэл хийлээ.

Шалгалт эхлэхэд  “Зайсан”-гийн аманд 32 аж ахуй нэгж байгуулагын 256 барилгад шалгалт явуулах төлөвлөгөө гаргасан байна. Одоогийн байдлаар үүнээс 18 байгуулагын 160 гаруй барилгын материал холбогдох техник хамгамжийг шалгажээ. Үлдсэн 13 байгуулага төрийн шаардлагыг үл тоож шалгалтад хамрагдаагүй юм байна.  “Тэднийг хуулийн байгуулагатай хамтраад дахин шалгаж хариуцлага тооцох болно” гэж  НМХГ-н дэд дарга М.Баасандорж хэллээ.

Тухайн компаниуд БОЯ-аас өгдөг газрын зөвшөөрлөөс зориулалтын бусаар ашиглаж байгаа юм байна. Тодруулбал “Зайсан”-гийн аманд зөвхөн аялал, зуучлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах аж ахуй, нэгжид газар олгоно гэсэн. Харин бодит байдал дээр 9-12 давхар орон сууц баригдсан байгаа. Энэхүү асуудал нь мэдээж аж ахуй нэгж болон иргэдийн буруутай үйл ажиллагаатай холбоотой. Энд барилга бариулсан, барилга барихыг хориглож, чадаагүй холбогдох төрийн хяналтын байгуулагуудын буруутай үйл ажиллагаатай хобоотой аж. Тэгэхээр хариуцлага алдсан албан тулшаалтан төрийн байгуулагатай ч хариуцлага тооцох ёстой юм байна.

Тухайлбал шалгагдсан байгуулагуудын дунд хууль зөрчсөн тохиолдолд торгуулын арга хэмжээ авч, үйл ажиллагааг зогсоох, эрчим хүчээр хязгаарлах зэрэг арга хэмжээ авч байгаа юм байна. Цаашид ойр орчим инженерийн шугам шүлжээнд холбогдоогүй учраас цэвэр, бохир усны асуудалтай байгаа. Жишээлбэл 280 гаруй гүний худаг аж ахуй нэгж байгуулагууд ашиглаж байна. Энэ  нь цэвэр усны нөөц алдагдуулах төрийн хамгаалалтанд байгаа уул, газар нутгийн унаган төрхийг алдагдуулах зэрэг хохирлууд гарч байгаа гэнэ. Түүнчлэн замын асуудал байгаа зарим байранд орох замыг хааж барилга руу орох боломжгүй болгожээ.

Энэхүү зөвшөөрөлгүй барилгын талаар НМХГ-н дэд дарга М.Баасандоржоос одоо амьдарч буй иргэдэд  ямар арга хэмжээ авах талаар тодрууллаа.

-Одоо нэгэнт баригдчихсан, ашиглагдаж байгаа барилгуудад яаж, ямар арга хэмжээ авах вэ?

-Нэн тэргүүнд буруутай эзэдүүдийг нь тогтоож гаргаж ирэх шаардлагтай. Үүний дараагаар хууль болон порукрорын байгууллагтай хамтарч хуулийн дагуу шийднэ. Мөн төрийн хяналт шалгалтаас зугтааж байгаа нөхдүүд бол хамгийн их зөрчилтэй байгаа гэж ойлгож болно. Яг Туул голтой тулгаад барьчихсан барилгууд байна. Эдгээрийг татан буулгах болно. Хоёр жилийн дараа бол одоо тансаг зэрэглэлийн гэж тооцогдож байгаа зайсанд хүн амьдархад хэцүү болно. Учир нь шугам, шүлжээ, эрчим хүчний асуудал шийдэгдээгүй байгаа.

-Барихаас нь өмнө арга хэмжээг нь авч болоогүй юм уу?

-Газар олголт тухайн үедээ БОЯ-нд байсан. Тиймээс БОЯ-ны эрх бүхий хүмүүсийг шалгах ёстой гэж би бодож байна. Хамгийн түрүүнд хариуцлага ярих ёстой. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар  энэ оны хоёр сараас шилжиж ирсэн. Тиймээс энэ ондоо бид шалгалт хийж байгаа юм.

 

-Одоо Зайсангийн аманд амьдархаар захиалгаа өгчихсөн хүмүүс байгаа. Тэд яах вэ?

-Аялал зуучлалын зориулалтаар ашиглагдах ёстой газар, гэр хороолол байх ёсгүй гэж үзэж байна. Цаашдаа хяналт, шалгалт тавина. Тиймээс иргэд өөрсдөө зөв сонголтоо хийх ёстой.

Т.Дэлгэрцэцэг

 

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.26.193.15) 2025 оны 03 сарын 13

yum nuraaj boolgoh ch yahaw amarhan. ailuudiig ni haash ni nuulgej hohirliig ni yana gj tootsood zuud shig yum yariad bgaa yum bol doo huuhrii

1  |  0
ghjkl(103.26.193.1) 2025 оны 03 сарын 13

seruun zuud

1  |  0
zochin (89.75.82.52) 2025 оны 03 сарын 13

kkk harj l baiy

1  |  0
Зочин(112.72.13.65) 2025 оны 03 сарын 13

Хамгийн аймшигтай нь Зайсанд бохирын шугам байхгvй. Юун Зайсан диваажин байз вэ тэр чигээрээ жорлон болчихсон байгаа!!! Сайн шалгаж анхаарахгvй бол удахгvй Улаанбаатар хот утаан дээрээ нэмээд еглее бvр жорлон vнэртэж босох болно шvv! Ийм байдалд хvргэсэн БОЯ ыг удирдаж авилгадаж байсан хvмvvст арга хэмжээ авах хэрэгтэй! Тэд бол ардын дайснууд

1  |  0
яг чадах уу?(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

НМХГ-ын дэд дарга Баасандорж гэдэг хүн үнэхээр буулгачихаж чадвал жинхэнэ эх оронч шударга хүн байнаа гээд үеийн үед алдаршуулья.гэх

1  |  0
zochin(202.21.120.98) 2025 оны 03 сарын 13

Bandi mini dee chi yag l buulgaj haragdaach shantaajlah gej l bgaa daa. Chi bol chi nusan taglaa

1  |  0
Зочин(103.26.193.25) 2025 оны 03 сарын 13

ТА НАР ШИГ ЮМНУУД ЧАДАХГҮЙ БИЗ ДЭЭ ХАРИН В.В.ПУТИН ШИГ ЭХ ОРОНЧ УДИРДАГЧАА МОНГОЛЫН АРД ТҮМЭН ГАРГААД ИРВЭЛ Ч ОРВОНГООР НЬ ЭРГҮҮЛЖ МЭДЭХ Л ЮМ ХЭН Ч ДИЙЛДЭХГҮЙ Б.БЕРЕЗОВСКИЙ , ГУСИНСКИЙ , М.ХОДОРКОВСКИЙ НАРЫН ОРОСЫН ТАЛЫГ ЗАЛГИЧИХСАН ДЭЛХИЙД ДАНСТАЙ ОЛИГАРХИУДЫГ ВЛАДИМИР ПУТИН НАМ ДАРСАН ДАА

1  |  0
зочин(112.72.13.66) 2025 оны 03 сарын 13

амжихуу даа чи

1  |  0
setgel(124.158.109.14) 2025 оны 03 сарын 13

hooson yaridag mongolchuud

1  |  0
boevik(112.72.13.69) 2025 оны 03 сарын 13

odoo amjihgyi baihaa manai neg ah hyy amidardag yum zamiin nohod hutsaj l baig bi amidarch chadaj bna geed l bna lee

1  |  0
azz(124.158.94.42) 2025 оны 03 сарын 13

bitgii hudlaa sensaatslaach ta nar buulgaj chadahuu oorsdoo bariulchihaad ergeegeed buulgana geh shig hudlaa shtee hudlaa l ingene tegne gehees bish ta nar yu hiij baigaan odoo aygvi bol vvnees hoishihiig buugana gene biz ygaasaa gazar ch vldeegvi svvld ni hudlaa reklamdaj baihaar ehnees ni hiigeech yumaa bitgii interneteer hudlaa sensaatslaj oorsdiigoo neeh yum hiideg hvmvvs shig haruulah geej hudlaag chini mongol dayaaraa medej baigaa zvgeer burahaa bolistgoo

1  |  0
НЭРГҮЙ(103.23.51.8) 2025 оны 03 сарын 13

ЛУЙВАРЧИД БУУЛГУУЛАХ УУ БУУЛГАВАЛ САЙН БНА

1  |  0
САНАМЖ(103.23.51.8) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ БҮГДИЙГ НЬ БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ БҮҮ ХУДЛАА ХЭЛЭЭРЭЙ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛОХНОО

1  |  0
Top