- Монголын хурим, оршуулга 2 ямар ялгаатай вэ?
-Оршуулган дээр арай бага уудаг байхаа
-Монголын ТВ-үүд бүгд адилхан, гол ялгагддаг зүйл нь цаг агаарын мэдээ нь.
-Биднийг их хөгжилтэй хөгшин нас хүлээж байна. Төсөөлөөд үз л дээ. Өгзгөн дээрээ шивээстэй, силикон хөхтэй эмгэд
-Эмэгтэй хүн нууц хадгалж чаддаггүй гэж худлаа. Зүгээр энэ нь тэдэнд хүнд даалгавар бөгөөд эмэгтэйчүүд үүнийг багаар ажиллаж шийддэг.
-Хэрвээ хөрш чинь чиний зүүн хацар луу алгадвал, баруун хацраа тавьж өг, дараа нь шүүхэд өг.
-Хэрвээ эхнэр нь каратэгийн хар бүстэй бол нөхөр нь үр хүүхэддээ халамжтай, эхнэртээ үнэнч байдаг.
-Эрт унтвал оройтож нөхөрт гарна.
-Гар утас улам л нимгэн, ухаалаг болоод байх юм. Харин хүмүүс эсрэгээрээ.
-Нам дагасан залуус яагаад сахалгүй болчихдог юм бол?
-Бөгс долоохоор чинь загатнаад байна гэж дарга нар нь уурладаг гэнэ.
-Баярмаа шимийн архинаас аймар айдаг. Учир нь шимийн архины дараа Баярмаа юунаас ч айдаггүй
-Залхуу хүмүүс бүгдийг хурдан хийдэг, бушуухан салахын тулд. Бас их чанартай хийдэг, дахиж хийхгүйн тулд. Би нээрээ мөн залхуу хүн шүү.
-Чамайг яг "чи мөн” гэдгийг мөнгө авч байж баталж өгдөг хүнийг нотариатч гэнэ.
-Хүүхнүүд том мээмтэй байх тусмаа тэнэг байдаг гэж эрчүүд боддог. Yнэндээ бүсгүй том мээмтэй байх тусам эр хүн тэнэгтэж эхэлдэг юм биш үү.
-Авъяаслаг эдийн засагч, онц төгссөн санхүүгийн шинжээч нар зөндөө байна л даа. Даанч нэг нь ч сайдын хамаатан биш юм даа.
-Ээж ээ, энэ бантанг гахайн махаар хийсэн юм уу?
-Үгүй ээ, хонины махаар хийсэн юм.
-Аан, хониноос махыг нь яаж авсан юм бэ?
-Гуйж авсан юм аа гэлээ.
5 настай охиндоо ямар хонийг алаад махыг нь авсан гэлтэй биш дээ. - Харин та нар юу гэж хариулах байсан бэ?
-Чи нэг л онигоонд дахин дахин инээж чадахгүй юм бол юунд өнгөрсөн ганц юмыг дахин дахин бодож гуньдаг юм бэ?
-Бэлгэвч гэж сонин эд шүү: Хүний эсрэг хүнд зориулж хүний хийсэн эд
-Эмэгтэй хүнийг 3 ангилна.
1.Тасархайг нь: Тэнгэрийн амьтан
2.Гоёыг нь: Сайхан амьтан
3.Үлдсэнийг нь: За, яадгийн яадгийн! Би бол… за яадгийн яадгийн

Сэтгэгдэл ( 0 )