Тогорууны баяр анх удаа боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 20

Дэлхийн олон улс орнуудад жил бүр Тогорууны баяр зохион байгуулагддаг бөгөөд энэ баярын үеэр хүмүүс энэхүү үзэсгэлэнт шувуудыг харан баясахаас гадна, тогоруу болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэх боломж бүрддэг юм байна.

Уг тогорууны баярыг Монголдоо анх удаа Тогорууны баярыг зохион байгуулсан юм. Энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгуулсан тус баярыг Олон улсын тогорууны сан болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Биндэр сумын ЗДТГ, ИТХ болон бусад байгууллагууд дэмжсэн аж. 

Баярын үеэр ховор зүйлийн тогоруунууд болон тэдгээрийг хамгаалах асуудлууд, байгаль орчны холбогдох хууль тогтоомжууд, мөн Хурхын хөндийд  хийгдэж буй цэн тогорууны судалгааны тухай мэдээллийг ТББ-ууд болон нутгийн иргэдэд хүргэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.72.246.147) 2025 оны 03 сарын 13

manaid odoo bayar dutaad bgaam bh da

1  |  0
Top