Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Эрүүл мэндийн яам хамтран “Хүрээлэн буй орчин-эрүүл мэнд” сэдэвт бага хурлыг өчигдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохиолоо.
Хэлэлцүүлгийг БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга нээж үг хэллээ: “…Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж өвчин, эмгэгт хүргэж байгаа орчны хүчин зүйлийг судлах, түүний шалтгаан, үр дагаврыг арилгах, хүрээлэн буй орчны бохирдол түүнийг багасгах, сэргийлэх цэгцтэй арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргасан тунхаглалыг хэрэгжүүлэх зорилгоор БОНХ, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан хүрээлэн буй орчин-эрүүл мэндийн чиглэлээр ажиллах 6 ажлын хэсэг юм. Эдгээр ажлын хэсгийн зорилтыг тодорхойлж, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор өнөөдрийн хурлыг зохион байгуулж байна” хэмээн ярив.
Хэлэлцүүлэгт байгаль орчны болон эрүүл мэндийн салбарын усны чанар, хөрс хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, агаарын бохирдол, химийн бодисын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцсон билээ.
Хурлаар усны чанар, хөрс хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, агаарын бохирдол, химийн бодисын бохирдлын чиглэлээр ажиллаж байгаа ажлын хэсэг тус бүрийн судалгаа, шинжилгээний ажилтай танилцан, тэдгээрийн үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцон хуралдлаа.

Сэтгэгдэл ( 1 )
Дажгүй шүү\n