Улаан мэнгэтэй хар нохой өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 20

Аргын тооллын:

2014 оны 6-р сарын 20, Баасан гариг
*
Билгийн тооллын: Улаан мэнгэтэй хар нохой өдөр

Наран ургах/шингэх:
05:04 / 20:56
Үс засуулбал:
Эд эдлэл, идээ ундаа олдоно
Малын үс ноос хяргахад:
Амгалан сайн
Суудал:
Мод
Барилдлага:
Идэр
Шүтэн барилдлага:
Төрөхүй
Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top