Ирина Шейк: Роналдогийн минь ардаас залбирал үйлдээч гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 19

Хөлбөмбөгийн од Криштиано Роналдогийн найз бүсгүй Оросын супер модель Ирина Шейк Португалийн шигшээ баг Германы шигшээ багт 4:0 харьцаатай ялагдсанд харамсч буйгаа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ  “Надад хэцүү байна. Та нар харсан шүү дээ Роналдог ямар сайн байсныг нь. Тэр өдөр Германы хаалганд Португалийн шигшээ багийн бөмбөг орох ёсгүй л байж. Энэ бол эхний тоглолт. Хөлбөмбөг бол багийн спорт гэдгийг мартаж болохгүй. Роналдо мундаг, сайн байлаа гээд баггүйгээр амжилт олж чадахгүй. Түүний минь ардаас залбирал үйлдээч” гэж хэлсэн байна.

Харин найз залуу Криштиан Роналдо нь ялагдал хүлээж байх үед Ирина Шейк Нью Йорк такси барихаар зогсож байжээ. Тэр сэтгэлээр унасан харагдаж байсныг гадны хэвлэлд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top