“Гал үндэстэн” холбооноос Баян-Өлгий, Ховд, Дорнод, Дундговь аймгуудад ажилласан байна. Эдгээр аймгуудад байгаль хэрхэн мөхөж байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Дорнод аймагт ажлаад ирсэн З.Нацагдорж хэлэхдээ тус аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг хууль бус шийдвэр гарган Монголын алт ХХК-д газар ухах зөвшөөрөл олгосон гэж үзэж байгаа аж. Дорнод аймгийн Хэрлэн сумын “Тахилгатай овоо” гэх газрыг Орон нутгийн захиргаа шийдвэр гарган газрын өнгөн хөрсийг хуул гэсэн аж.
Энэ талаар "Гал үндэстэн" холбооны гишүүн З.Нацагдоржоос тодрууллаа.
-Дорнод аймгийн ард иргэдийн шүтэж ирсэн “Тахилгатай овоо” –г буулгаж байгаа гэсэн. Хэзээнээс ийм шийдвэр гаргасан бэ?
-Бид бүхний шүтэж ирсэн “Тахилгатай овоо”-г хог цэвэрлэх нэрээр буулгасан. Хог цэвэрлэх нэрээр буулгахдаа “Хог цэвэрлэх” тухай хууль, Байгаль хамгаалах 10 багц хууль мөн үндсэн хуулийг зөрчсөн тогтоолыг Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг гаргасан. Тогтоол гаргахдаа МАК-ыг өнгөн хөрсийг хуул гэж захирамж гаргасан байгаа юм. Энэ захирамжыг орон нутгийн захиргаа гаргасан. Өмнө нь “Гашууны гол” ХХК тэнд зам тавьж байсан. Зам тавих нэрээр “Тахилгатай овоо”-ны хормойгоос элс хайрга зөөж зардаг байсан юм. Тэр цагаас эхлээд овооны газрыг сэндийчэж эхэлсэн юм.
-Яг хэзээнээс эхлээд хог цэвэрлэх цэвэрлэх үйл ажиллагаа эхэлсэн бэ?
-МАК компани энэ оны тавдугаар сарын 26-аас эхлээд хог цэвэрлэхээр ажиллаж эхэлсэн. Ингэж ажиллахдаа МАК ХХК зориулалтын бус техник оруулж ирэн газрын хөрсийг сэндийчэж эхэлсэн. Тэр хогийг цэвэрлэхэд манай нутгийн ажилгүйчүүдийг цуглууд ажиллахад болох байсан. Гэтэл Засаг дарга сүр дуулиан болгож МАК-д цэвэрлүүлэхээр өгсөн.
-МАК ХХК-ы цэвэрлэж байгаа газар алт байгаа юу. Өмнө нь алт олборлож байсан уу?
-МАК-ын сэндийчсэн газраас нь алтан бурхан олдсон. Бидний тахьдаг уул овооны хормойноос нь энэ бурхан олдсон л доо. Энэ бурханыг ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлд хүлээлгэж өгнө. Тэр хүн хүлээж аваад тодорхой хэмжээгээр судалж аваад хариу өгөх байхаа. Мөн манай аймгаас сонгогдож гарсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзах хүсэлт хүргүүлсэн.
П.Энхмаа

Сэтгэгдэл ( 6 )
Chaantaglaj baigaad heden tsaas salgah sanaatai yu tanai holboo teror hiih gej baisan chuu
huushuur Natsagaa gej, medrel muutai hun shuu dee. odoo ch ardchilal het hugjuud hen ch yu ch yarij yawah bolj dee hehehehe