Барилгын компаниудын буруутай үйлдлээс болж хохирсон иргэд тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 18

Иргэн Ч.Пүрэвзана өнөөдөр хэвлэлд хандлаа. Тэрбээр барилгын компаниудын буруутай үйлдлээс болж хохирсон хүмүүсийн эрх ашгийг хамгаалахаар холбоо байгуулсан байна. Одоогоор түүнтэй адилхан хохирсон 11 хүн холбоонд нь элсээд байна хэмээв. Холбооны гишүүд эрх ашгаа хамгаалахаар нэгдсэн бөгөөд эхний ээлжинд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаад байгаа аж. Барилгын компаниуд метр квадратаа багасгадаг, анх хэлсэн үнээ гэрээ хийхдээ өөрчилдөг, бүр цаашилбал иргэдээс тоног төхөөрөмж, барилгын хэрэгсэл түрээсэлчихээд мөнгөө төлдөггүй гэх зэрэг олон зөрчил гаргадаг байна. Түүнчлэн хөдөлмөр аюулгүй ажиллагааг мөрдөөгүйгээс эрдэнэт хүний амь насанд хүрсэн хүртэл олон зөрчлийг барилгын компаниуд гаргах болсон. Иргэн Ч.Пүрэвзанын хувьд Эко Констракшнаас бартерын гэрээгээр таван өрөө байр авсан байсныгаа эргүүлэн өгч, 300 гаруй сая төгрөгөөрөө хохироод байгаа юм байна. Түүнтэй адилаар хохирсон хүмүүсийн хохирлын хэмжээ хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэхээр байгаа аж. Тэд цаашдаа төр засаг, шүүх цагдаа гээд холбогдох бүхий л байгууллагад хандан хохирлоо барагдуулахын төлөө тэмцэхээр болж байна. Мөн дараагийн удаад дахин хэвлэлийн хурал зарлаж, яг хэчнээн компанийн буруутай үйлдлээс болж, хэдэн хүн, хэчнээн төгрөгөөр хохироод байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.194.115.176) 2025 оны 03 сарын 13

Yana ene khorooloiin Zanaa yu be ylaan zalilangiin baagii khaigaad oldokhgui baisan khulgaich icheesee ee burkhan khumuusee naad amitanaasaa khol bai gal uleej gazar khishegekh ni unen tursun ni unen ukhekh unen iim khun dursd amitan daa

1  |  0
Top