Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр авилга авсан байж болох тухай “Их Монгол нэгдэл” ТББ-аас мэдээлэл хийлээ. Сайд Н.Батбаярыг тус байгууллагын зүгээс Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар өгч байгаа аж. Замын үүд, хилийн боомт чиглэлд 20 тэрбумаар зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг 33 тэрбум болгон зардал нэмүүлсэн нь хууль бус хэмээн мэдээлэл хийсэн юм. Энэ талаар “Их Монгол нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Болдмандалаас тодрууллаа.
-Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг авилга авсан гэж мэдээлэл хийлээ. Яг хэдэн төгрөгний авилга авсан баримт байна вэ?
-Аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох асуудалд Н.Батбаяр сайд холбоотой. Замын үүд-Хилийн боомт чиглэлд тавьсан авто зам дээр ЗГ болон Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хариуцлагагүй хандсан. Тийм учраас Н.Батбаяр сайд ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэж үзэн АТГ хандах гэж байгаа. Замын үүд-Хилийн боомтыг өргөтгөн шинэчлэх 11 км авто замыг 20 тэрбум төгрөгөөр хийж болох юм байна гэсэн судалгааг гаргасан байдаг. Гэтэл Засгийн газар 33 тэрбум төгрөгөөр хийе гэсэн шийдвэр гаргаж Хятадын компанитай 31 тэрбумын гэрээг хийсэн байгаа. Зөвхөн энэ замаас гэхэд 13 тэрбум төгрөг илүү төсөвлөсөн байна. Энэд ямар ч эдийн засгийн тооцоо судалгаа хийгээгүй.
-Энэ замаас өөр төсөвт өртөг нь зөрсөн зам байгаа юу?
-Солонготын даваа-Халзанбүргэдэйн 100 км замыг 19.4 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Өвөрмонголын нэгэн компани гэрээ байгуулан ажилласан байдаг. Гэтэл эдийн засгийн хүндрэлээс болоод ажил 30 гаруй хувьтай зогссон байдаг. Ахиад тус замыг барихаар 2013 төсөвт суутгахдаа 37.2 тэрбум төгрөгөөр ажлыг нь гүйцэтгэх тогтоол гарсан байдаг. Төсөвт суутгасан мөнгөөр нь “Монроуд” ХХК гүйцэтгэхээр ажлаа эхэлсэн байдаг. Гэтэл долоо хоногийн дараа төсөвт өртөг 46 тэрбум болж өссөн байна. Яагаад гэхээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын гарын үсэгтэй ЗГ-ын 124 дүгээр тогтоол дээр Солонготын даваа-Халзанбүргэдэйн 100 км зам бүтэнээрээ орж ирсэн байдаг. Өмнө нь Өвөрмонголын компани 30 гаруй хувьтай замаа тавьчихсан байсан.Энэ зам гэхэд 9 тэрбум илүү төсөвлөсөн байна.Ингээд энэ хоёр зам дээр дутсан 20 тэрбум төгрөгний асуудал дээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын оролцлоо байгаа гэж үзэж байгаа. Мөн цаашлах юм бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүртэл оролцсон байж болзошгүй.
-Н.Батбаяр сайдтай холбоотой асуудлыг хэзээнээс эхлэж судалж эхэлсэн бэ. Байнгын хорооноос сайдыг огцруулахгүй гэсэн шийдвэр гарсаны дараагаар ийм мэдээлэл хийж байгаа чинь хардлага төрүүлээд байна. Яг өнөөдөр энэ асуудлыг дэлгэн тавьж байгаа нь ямар шалтгаантай вэ?
-Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг 7 хоног дотор шийдэх ёстой байдаг. Гэтэл хойшлуулсаар байтал бараг 70 хоночихлоо. Өчигдөр нэг юм шийдвэрээ гаргалаа. Цаг хугацааны хувьд ингэж таарч байгаа ч гэсэн тэр асуудалтай ямар ч холбоогүй.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч энэ асуудалд хамаатай байж болзошгүй гэж хэллээ. Танай байгууллагаас ганцхан Н.Батбаяр сайдыг АТГ-т шалгуулахаар өгч байгаа юу?
-Эхний ээлжинд Н.Батбаяр сайдыг шалгуулахаар өгч байгаа. Шалгаад эхлэхээр буруутай хүмүүс тогтоогдох байхаа.
П.Энхмаа

Сэтгэгдэл ( 13 )
Үнэхээр асуудалтай баримт байх юм. Үүнийг л АТГ шударгаар хянан үзээсэй. Мөнгөний шуналтай бизнесүүд ийм юм хийхийг үгүйсгэх аргагүй. Зам тээврийн яам болон бусад хүмүүс ч шалгалтын явцад анхаарал л болно. Харах л үлдлээ.
hehe bolomj oldvol ch
zuv asuudal yarij bna
тийм шүү
Naad bichsen shalgasan chine uneen unen Batbayr chine unen luivarchin MONROUD chine ih hurliin gishuun Garamgaibaatar gegchiin kompani shuu dee.Batbayr sayhan Darhanii zamiin tenderiin ajiliig luivardsan bna lee.Unen ichidgui shunaltai novsh hahuulia shuud avna gedeg gesen tegeed l mongo nemeed suuj bdag baih nee.ENE muu sgunaliig ogtsoruulaad ATG-iinhan shalgaad shorond hiivel taarna.Naad Batbayriig hshalgaad gargaad irvel olon olon zamiin kompani uneniig ni yarina daa. Aygui bol Otgonbayr gishuun shig ATG-g mongooroo ailgaad shalguulahgui dee.Medeejiin hereg Ene hereg 2016-onoos hoish l uneneeree garch magadgui iim buzriig shorond hataaj ulsaas idsen mongiig ni toluulj ter mongooroo zamaa zasuulbal yasan yum be...

Монруд гэдэг замын компанийн захирал чинь нэг байнгын хорооны дарга нь нийлээд дураараа тосов нэмээд ашигладаг юм байна 2016оны овлоос л 461д ээлж авчдээ ордон 461хоер хоер нам ээлжилсээр монгол тор улс сонлоо
Mash kharamsaltai aria vgvi blgvi gehdee shalga vneniig ol ,ATG -prokurort og .!
ardchilsan namiinhan zailaad ogooch vheed ogooch uls ornoor mini yaj togloj doromjilj bainaa burhan gej baidag bol edniig bish yumaa gehed ednii hamaatan sadan heniig ch bai zowoogood ogooch tegj baij zowlon vzej baij buruugaa medeg ta nar amsah bolnoo ard tvmnii mongoor tansaglasan tana hamaatan vr sad naiz nohod tsag ni irheer bvgd zowj tarchilah bolno atigaruudaa
ЗӨВ ШҮҮ
Heleh yg algaa.Mongol ulsiig syyryylegchidiig tsaatsalaajee .Arai dendyy bna shyy .Ene zasgiin gazar arai dendyy .EH ORON MINI SYYREED BNA SHYY .
ene arai l dendenee altanhuygiig bas shalguulah heregtei hamt idsen l bga