Байгалийн чулуун замын чиглэл өөрчлөгдлөө

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 18

Энэ жилд есөн байршилд байгалийн чулуугаар зам барихаар батлагдсан ч хоёр байршилд буюу Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт орших Жигжиджавын гудамжийг Энхтайвны өргөн чөлөөтэй холбох 0.1 км зам. Мөн сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт орших Жамъян гүний гудамжнаас Гэндэнгийн гудамж хүртэлх 0.26 км авто замуудыг барихад газар чөлөөлөх боломжгүй болсон байна. Тиймээс байршлыг өөрчилөхөөр  нийслэлийн Засаг даргын 2014 6 дугаар сарын 05-ны А/473 дугаар захирамж гарлаа. Захирамжийн дагуу БГД, 19-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 57-р байрнаас хойш 58-р байрны зүүн талаар Чингүнжавын гудамжтай холбогдох байгалийн чулуун хучилттай авто зам, БГД, 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, Номун эмнэлгийн зүүн талын орон сууцны хороолол доторх авто замаас 84-р байр хүртэлх зайд байгалийн чулуун хучилттай авто зам барихаар боллоо хэмээн Нийслэлийн Автозамын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top