Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл эрхийн бичгээр урамшуулах захирамжаар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон хүнд нөхцөлд амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зусланд амруулах тухай зархирамж гарсан юм. Дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 266 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр шагнахаар болсон байна. Хүүхдүүдийг зусланд амраахад шаардагдах 40.000.000 төгрөгийг Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Ё.Гэрэлчулуунд үүрэг болгосон гэнэ. Зусланд амраах хүүхдүүдийн судалгааг гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст даалгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )