“Алтжин бөмбөгөр”-т “GOLD PLAZA” Тавилгын Их Дэлгүүр үүдээ нээлээ. Зуны урин дулаан цаг ирж, гэр орондоо засвар хийн шинэ уур амьсгал оруулах цаг хаяанд иржээ. Гэвч таны гэрийн тавилга засварт чинь нэг л таарахгүй, тохиромжгүй харагдаад байна уу. Эсвэл орчин үеийн цогц шийдэл бүхий тавилга сонирхолыг чинь татаад байна уу. Тэгвэл та мөнгө, цаг хугацаагаа үрэн байж, гадаад явах хэрэггүй,хол ч явах хэрэггүй болжээ. Таны сонирхолд нийцсэн, орчин үеийн загвар бүхий Тавилгын Их Дэлгүүр яг таны дэргэд байна. Нийслэлийнхэний өргөнөөр үйлчлүүлдэг “Бөмбөгөр” худалдааны төв “Алтжин бөмбөгөр”-ийн B1 давхарт буюу доод давхар “GOLD PLAZA” Худалдааны Төвд таны хүссэн загварын тавилга хүссэн хэмжээгээр тань байгаа гэдэгт итгэлтэй байна. Та эндээс бүхий л тавилгыг нэг дороос авах боломжтой. Гал тогоо, унтлагын өрөө, зочны өрөө, ванн, хүүхдийн өрөө, оффисын тавилга авч болохоос гадна обжур, тосгуур, холигч, хиншүү сорогч гэх мэт тавилгын дагалдах хэрэгсэл ч авч болно. Хамгийн гол нь тус дэлгүүрийн хамт олон үйлчлүүлэгч танд эдэлгээнд тань тохирсон ЧАНАРТАЙ, санхүүд тань нийцсэн ХЯМД үнийг санал болгож байна.






Сэтгэгдэл ( 0 )