Ц.Оюунбаатар:Татвар төлөгчид төрийн асар их дарамтанд байна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 17

Засгийн газраас “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай буюу татварын 90 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Уг асуудлыг өнөөдрийн чуулганаар хэлэлцсэн боловч олонхын саналаар дэмжилгүй унагалаа. Энэ талаар  Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүд будилуулсаар байгаад унагаж байна. Уг нь энэ хууль жижиг, дунд аж ахуй нэгжүүд буюу 1,5 тэрбум төгрөг хүртлэх орлогтой аж ахуй нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих ажил байсан юм.

Өөрөөр хэлбэл 100 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 80 мянган төгрөгөө буцааж авах боломжийг олгох гээд байна. Гэвч УИХ-ын гишүүд үүнийг унагаж байгаа учраас Засгийн газар хуулиа эргүүлэн татаж, дахин оруулж ирнэ. Энэ хуулийг баталсан бол Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт их том түлхэц болох хуулийн төсөл байсан юм” гэлээ.


Харин энэ талаар УИХ-ын зарим гишүүд ийм бодолтой байна.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Буцаан олголтоо больчих яадаг ч байсан хөнгөлнө гээд оруулаад ирээч ээ. Зүгээр л нэг хувийн татвар авчих хэрэгтэй.  Яг энэ байдлаар уг хуулийг дэмжээд баталчих юм бол чамд буцаан олгоно, чамд олгохгүй гэдэг ялгавартай байдал үүснэ. Татвар төлдөг, баялаг бүтээдэг  төрийн албан хаагчдыг тэжээдэг энэ  хүмүүст саад  битгий болооч ээ. Тэд чинь мөрөөрөө ажиллахыг хүсч байгаа. Харин үүний оронд татварын гурван шатлалтай болчихвол зүгээр байна. НӨАТ-аар татварыг дэмжихгээд байгаа юм бол дэмжсэн шиг дэмжье. НӨАТ-ын татварын бодлогын босгыг өөрчлөх ухай бас ярьмаар байна. Иргэдээ ялгаваргүйгээр харж үзэх хэрэгтэй. Жишээлбэл Улаанбаатар хотод бизнес эрхлэх боломж сайн байдаг. Харин баруун бүсэд муу. Үүнийгхүртэл  бодож цогц бодлого гаргаж шийдэх хэрэгтэй байна. Төр дэмжих тухай ярьж байгаа ч тэднийг ялгавартай байдлаар дэмжих гээд байна.

 

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

Хөнгөлөөд өгчихмөөр байна. Тэгэхдээ та эхлээд бүх татвараа төлчих харин таны татварын 90 хувийг буцаан олгоно гэхээр их нүсэр бичиг цаасны ажил болно. Тэгэхээр тэрийг больчихьё. Нэг төгрөгөнд ноогдох татвар чинь хямд байх ёстой. Үүнийг хөнгөлттэй байлгахын тулд нэгдүгээрт буцааж олнгоно гэдгээ боль. Нэг хувийн тавар гэсэн нь дээр шүү дээ.

 

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл

Эрх барьж байгаа үедээ НӨАТ-ын талаар ярьмаар байна. Хүн амын орлогын албан татвар НӨАт-аа таван хувь болгох тухай ярилцмаар байна. Гэхдээ үүнийгээ татварынхаа ерөнхий хуультай бас нийцүүлнэ. Тэгэхгүй бол хүнийг шоронд оруулдаг асуудал байгаа ш дээ. Энэ талаасаа бодож юм аа хийвэл яасан юм. Ийм болоосой гэж хамгийн ихээр хүсч байгаа нь бизнес эрхлэгчид байгаа. Гэхдээ манай хүн амын тоо цөөхөн. Тиймээс үүнд түргэн эргэлт хийж болохгүй. Татварын чинь дарамт их байгаа. Хялбаршуулах хэрэгтэй ингэж байж эдийн засгийн өршөөл  гэж үзнэ. Ийм байдлаар явбал би ажлын хэсгээс гарна. Энэ тал дээр анхаарч боломжоо ашиглаач ээ гэж хэлмээр байна.

Ц.Оюунбаатар

 Хуучин нийгэмд байгаагүй татварын байцаагч нарын хүнд суртал бий болчихсон. Би энэ татварын зовлонг сайн мэдэж байна. Тэд татвар төлөгчдийн саналыг ч авдаггүй. Худалдаа аж үйлдвэрийн саналыг ч авдаггүй. Тэгэхээр энэ хууль чинь хүнд суртал дээр хүнд суртал нэмэх  хууль болно. Ийм хууль оруулж ирэх хэрэггүй.  Алданг торгууль төлдөг татварын хууль аймар хүнд дарамт болж байгаа. Татвар төлөгчид асар их төрийн дарангуйлалтай үеийн дарамтанд  амьдарч байна.  Хамгийн амар хялбар аргаар зайлшгүй шаардлагатай зүйлээр өөрчлөх хэрэгтэй.  Ямарч шийдэл биш тиймээс би татвар төлөгчдийг оролцуулаад сайн ярилцаж байж энэ төрлийн хуулийг гаргах нь зөв гэж хэлмээр байна.

 Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top