Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн улсын байцаагч нар Монгол Улсын хилийг нэвтрэхээр гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн 35-69 ӨМА улсын дугаартай фургон маркын авто машинд хяналт шалгалт хийж алтан гулдмайг илрүүлсэн байна.
Монгол Улсын иргэн Б уг фургон маркын авто машины эд ангид 800 орчим сая төгрөгийн үнийн дүн бүхий нийт 6.890 кг алтан гулдмайг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.
Уг гэмт хэргийн шинж чанартай үйлдэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэн өгөөд байна.
Сэтгэгдэл ( 1 )
7 tonn shahuu altiig forgond yaj avch yavah yum be.1 kilo alt yamar unetei bilee.