Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 17

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00  цагт хуралдаж, Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг хэлэлцэнэ. МАН-аас эдийн засгийн хямрал, үүссэн нөхцөлд хариуцаж буй салбарын сайд нь буруутай хэмээн үзэж, Н.Батбаярыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн. Хуулийн дагуу энэ асуудлыг долоо хоногийн дотор байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой ч гурван удаа хойшилсон юм.

Гурван ч удаа хойшилсон энэ асуудлыг АН-ынхан санаатайгаар хойшлуулж байна хэмээн МАН-ынхан шүүмжилсэн. МАН-ын Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хоёр дахь удаа тавьж байгаа бөгөөд өмнө нь олонхийн бүлэг огцруулах шаардлагагүй хэмээн авч үлдэж байсан юм. Харин энэ удаад Н.Батбаяр сайд суудалдаа үлдэх эсэхийг УИХ-ын гишүүд шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сандаг(103.26.193.18) 2025 оны 03 сарын 13

наана чинь ардчлал явагдаж байна АН эдийн засаг хийгэмээ нурааж гүйцээгүй байхад яаж огцруулах юм өөр олигтойхон нураах хүн олдохгүй шүү дээ

1  |  0
Top